Эх ангийн багш : "НОМ" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ЗААВАР

"НОМ" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ЗААВАР

"НОМ" ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ЗААВАР

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны А/51 дүгээр тушаалаар батлагдсан “Ном” хөтөлбөр, А/2дугаар тушаалаар батлагдсан “Авьяас”хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаарх удирдамжийг сайдын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1а/6553 тоот албан бичгээр Та бүхэнд хүргүүлсэн билээ. Мөн 2012 оны 12дугаар сарын 11-14-ний өдрүүдэд бүх аймагт болсон болсон “Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлгээр дамжуулан эдгээр хөтөлбөрийн талаарх тодорхой ойлголтыг бие хүнээр дамжуулан дахин хүргэсэн байгаа.

Нэг. “Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай нарийвчилсан заавар

“Ном” хөтөлбөрийн хүрээнд унших номын жагсаалт Одоо үүгээр илгээж байгаа 21 номын жагсаалт бол ЕБС-ийн суралцагчийн заавал унших ёстой номын жагсаалт биш, зөвхөн уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үед унших ёстой явцуу жагсаалт болно. Удирдамжид дурьдсаны дагуу цэцэрлэг, бага ангийн хүүхэд бол уншсан, уншуулсан, үзсэн номынхоо агуулгаар өөрийнхөө фото зургаар, дунд ангийнхан ессэгээр, ахлах ангийнхан илтгэлээр оролцоно гэсэн утгаар харьцангуй цөөн номыг ажил хэрэгчээр сонгож байна. Гэхдээ эдгээр номыг сонгохдоо заавал унших ёстой номын ерөнхий жагсаалтаас сонгосон юм.

Та бүхэн сургуулиуддаа заавар өгч хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хүүхдүүд ном унших хугацааг 2 дугаар сарын 15 хүртэл уншаад уншсан номоороо бүтээл хийж эхлэхээр төлөвлөөрэй. Өөрөөр хэлбэл хүүхдүүд хийсэн бүтээлээ 2 дугаар сарын 15-28-ны өдрийн хооронд аймаг, нийслэлийнхээ Боловсрол, соёлын газарт ирүүлсэн байна гэсэн үг. Хүүхдийг маш өргөнөөр оролцуулахад гол анхаарлаа хандуулна уу. /Удирдамжид ахлах ангийнхан эссегээр, оюутнууд илтгэлээр оролцоно гэсэн байсныг өрчилсөн, үүнд оюутнууд оролцохгүй/

Аймаг, дүүргийн хүүхдийн ном Уншсан номоороо хийсэн хүүхдийн бүтээл бол танай аймаг дүүргийн номын гол агуулга шүү дээ. Хамгийн дөгүүр шилдгийг нь сонгож аваад өмнө удирдамжид заасан хэмжээ, /яамнаас явуулах/ төсвийг барьж, Танай Боловсрол, соёлын газар номоо хийнэ. Энэ номоороо улсад уралдах болно.

Номын чуулган Хавар 5 дугаар сарын дундуур хийх номын чуулганыг аймаг бүр өөрсдөө зохион байгуулах хэрэгтэй, харин нийслэлийн тухайд нэлээд том ажил болгохоор бодож байна. Энэ тухай улирдамжид бий. Энэ чуулганы үеэр Та бүхний хийсэн ном энд ирсэн байна. Түүнийг нийлүүлж, үндэсний ном гаргана.

“Би ном унших дуртай” төсөл Энэхүү төслийн шалгаруулалтыг нийслэлийн албан бусболовсролын “Гэгээрэл” төвүүд хийнэ. Тэдгээр төв аймгуудыг хувааж авсан байгаа, та нартай удахгүй холбоо барьж, энэ тухай зааврыг өгнө.

“Ном” хөтөлбөрийн сайт Яамны албан ёсны сайттай дүйхүүц хэмжээний “Авьяас”, “Ном” хөтөлбөрийн сайтуудыг шинээр нээсэн. Та бүхэн байнга үзэж байгаарай. Түүнээс гадна аймаг, дүүргүүдэд зориулсан нэг булан бий. Тэр буланд энэ хөтөлбөрийн хүрээнд аймаг, дүүргүүдээс хийгээд, нааш ирүүлсэн ажлуудыг тавьж, сурталчлах, үүний зэрэгцээгээр Та бүхний юу хийж байгааг нийтээр харж, хяналт тавих зорилготой юм.

Ном унших сэдэл төрүүлэх, бүтээлчээр унших арга зүйг түгээн дэлгэрүүлэх Удирдамжид тодорхой заасан ном унших олон төрлийн ажлуудыг Та бүхэн тодорхой төлөвлөгөөний дагуу тасралтгүй явуулах хэрэгтэй. RAED төслийн сургалтуудыг нийслэлийн бага ангийн хүүхдүүдийн дунд хэрэгжүүлэх шийдвэр гараад байгаа. Энэ нь ихэнхдээ сургалтууд гэсэн үг.

Тайлан мэдээний талаар Та бүхэн 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэх дугуйлан, секцийн цагийн тооцооныхоо хамтаар “Авьяас”, “Ном” хөтөлбөрийнхөө явцын тайланг ирүүлэх хэрэгтэй. (Ер нь 1а/6553 тоот албан бичигт дурьдсанчлан аймаг, нийслэлийн БСГ-ын 2013 оны ажлын үнэлгээнд эдгээр тайлангууд маш чухал үнэлгээ болж орно гэдгийг хэлье) Тайлангаа яаманд газраас ирүүлдэг тайлангийн загвар болон удирдамжид хавсаргасан хүснэгтүүдийн дагуу зураг, тексттэйгээр тодорхой бичиж ирүүлээрэй. Орон нутагтаа энэ чиглэлээр зохиосон ажлаа дэлгэрэнгүй бичнэ үү. Та бүхэн “Ном” хөтөлбөрийн хүрээнд санаачилгаараа хийх сонирхолтой хийгээд нүсэр ажлын санал ирүүлбэл, дуртайяа хүлээн авч, судлан хэрэгжүүлнэ.

“Ном” хөтөлбөрийн хүрээнд унших, бүтээл туурвих номын жагсаалт

Нэг. Сургуулийн өмнөх боловсрол

1. Миний шүлгийн анхны ном. О.Сундуй

2. Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал А.Толстой

3. Андерсений үлгэрүүд. А.Цэрэнчулуун /орч/

4. Алтан загасны үлгэр А.С.Пушкин

5. Монгол Ардын үлгэр: Могжоохон даагатай Жогжоохон хүү. Долоон бор оготно

Хоёр. Бага боловсрол

1. Заан залуудай. /комикс/ Б.Ренчин

2. Чингис хаан /комикс/ Sky Power Media Asia ХХК

3. С.Маршакийн үлгэрүүд. А.Цэрэнчулуун /орч/

4. Гулливерийн аялсан түүх. Жонатан Свифт

5. Морьтой үлгэр. Ж.Дашдондог

6. Үш сайыс Ж.Дашдондог /Баян-Өлгийн сурагчдад/

Гурав. Суурь, бүрэн дунд боловсрол

1. Заан залуудай. /роман/ Б.Ренчин

2. Тунгалаг тамир. Ч.Лодойдамба

3. Хөгшин чоно ульсан нь Д.Намдаг

4. Уянгын өгүүллэгүүд. С.Эрдэнэ

5. Харри Поттер. Роулинг

6. Алиса гайхамшгийн оронд. А.Кэрол

7. Том Сойерт тохиолдсон адал явдал. Марк Твен

8. Ахмад Грантын хүүхдүүд. Жюль Верн

9. Гэм зэм. Ф.М.Достоевский

10. Танихгүй эмэгтэйн захидал. Стефан Цвейг

Жагсаалтын эх сурвалж:

1. READ төслийн хүрээнд боловсруулсан “Хүүхдийн номын каталог” 2009

2. “Жагсаалт шинэчлэн батлах тухай” БСШУ-ы сайдын 2011 оны 228 дугаар тушаал

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)