ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт багш, боловсролын салбарт ажиллаж буй нийт албан хаагчид, эцэг эхчүүд та бүхэндээ шинэ хичээлийн жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

2012-2013 оны хичээлийн жил нь Монгол Улсын боловсролын салбарт гарсан шинэчлэлийг хэрэгжүүлэх ихээхэн онцлогтой жил юм.

2012 оны 5 дугаар сард Монгол Улсын Их Хурлаар Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж багш төдийгүй боловсролын салбарын нийт ажиллагсдын нийгмийн асуудлыг дэмжсэн тодорхой зохицуулалтууд хийгдсэн билээ. Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг 5+4+3 болгож,  дэлхий нийтийн жишигт нийцсэн 12 жилийн тогтолцоог баталгаажууллаа.

Мөн 2012 онд БСШУ-ны сайдын 470 дугаар тушаалаар 5, 10 дугаар ангийн сургалтын хөтөлбөрийг баталснаар 1-12 дугаар ангийн иж бүрэн үндэсний шинэчилсэн хөтөлбөр батлагдаж 12 жилийн тогтолцоонд шилжих бэлтгэл хангагдлаа.

“Зөв Монгол хүн” хөтөлбөрт үндэслэгдсэн Шинэчлэлийн Засгийн газрын боловсролын хөгжлийн бодлого, БШУЯ-ны 2012-2013 оны хичээлийн жилийн зорилтууд батлагдаж ирэх 4 жилийн стратеги тодорхой боллоо. Уг шинэчлэлийн хөтөлбөр нь хувь хүний хэрэгцээнд суурилсан багшийн хөгжлийн шинэчлэл, боловсролын чанарын хяналтын шинэчлэл, сургалтын аюулгүй орчны шинэчлэл хийх товлосон зорилтуудыг дэвшүүлсэн билээ.

Хичээлийн жилийн урьдчилсан мэдээгээр аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургуульд 13685 сурагч суралцаж 779 үндсэн багш ажиллах ба нэгдүгээр ангид 1356 сурагч элсэн орж байна.

Мөн 26 цэцэрлэгт 4271 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ба 150 үндсэн багш 139 туслах багш ажиллана.

Манай багш нар сургалтандаа шинэ шинэ арга зүйг туршин нэвтрүүлж, сургууль, гэр бүл, нийгмийн харилцан хамаарлыг хангасан хүмүүнлэг үйлчилгээ үзүүлэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана гэж найдаж байна.

Шинэ хичээлийн жилдээ хүүхэд бүхэн өөрийгөө хөгжүүлэгч хувь хүн, ирээдүйд өрсөлдөх чадвартай иргэн болж төлөвшихийн төлөө шамдан суралцаж, авьяас билгээ хөгжүүлэн хичээл сурлагадаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Багш (зочин)

Багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүлсэнд баярлалаа. Танд ч мөн адил баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)