Эх ангийн багш : Хүүхдийн бүтээлч, идэвхтэй үйлийг хөгжүүлэх арга

Хүүхдийн бүтээлч, идэвхтэй үйлийг хөгжүүлэх арга

Хүүхдийн бүтээлч, идэвхтэй үйлийг хөгжүүлэх арга

Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор сургуулийн багш Бат-Очирын Анягийн тэргүүн туршлагийн сангаас танилцуулж байна.
Хүүхэд бага наснаасаа сониуч, бүхнийг оролдож, өөрөө хийх сонирхолтой байдаг. Хүүхдийн энэ занг хориглоод байвал аяндаа залхуу, би биш бусад нь хийнэ биз, намайг л дуудах вий гэсэн үзэл бодол бүрэлдэн бий болдог. Харин түүний оронд энэ өртөмхий оролдомхой занг нь ажил үйлд хөтлөн дагуулж улмаар зорилго чиглэлтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, хийх бүтээх сонирхолтой, эсвэл ямар нэгэн үүрэг хүлээдэг, хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө чармайдаг, аливаад хариуцлагатай хандах хандлага төлөвшүүлэхэд чиглүүлж, бүтээлчээр сэтгэх, хийх ажил үйлд сургах нь тэдний ирээдүйн төлөвшилд ихээхэн нөлөөтэй байдаг.
Хүүхдийн бүтээлч үйлийг хөгжүүлж ирсэн олон арван туршлага байдаг. Мөн олон арван  сургалт,  хүмүүжлийн ажил байсан, байсаар ч ирсэн.
Эдгээрийн дунд өөрийн ажилд хэрэглэдэг туршлагуудаасаа нэгэн аргыг авч үзье.
Энэ арга нь анги удирдах ажилд илүү тохиромжтой байж ч болох юм. Хүүхэд бүр аливааг бүтээх хийх сонирхолтой байдаг. Сонирхол нь томчуул шиг байх, тэдэн шиг хийж бүтээх, юмыг хийхдээ илүү гоё хийх гэсэн хүсэл тэмүүллээр илэрч ажиглагдаж байдаг. Яг цаг дээрээ тэдний 30 хувьд нь хийх хандлага, чадвар, бас эцэг эхийн дэмжлэг туслалцаа мөн хэрэглэгдэх материал хангалттай  байдаг. Бусад 70 хувьд нь бодол, хүсэл мөрөөдөл л байна. Чадвар байгаад бүтээх материал байхгүй бол яах билээ. Бүтээх материал, бүх зүйл байгаад чадахгүй, бас сэтгэлгээ нь хүрэхгүй бол яах билээ.
Харин миний хувьд хүүхдийн бүтээлч үйлийг хөтлөн дагуулах маш энгийн, бас чимхлүүр аргууд байдаг. Хүмүүс миний энэ аргыг нэг их хэрэгтэй зүйл гэж үздэггүй ч байж мэднэ. Энэ аргуудыг хэрэглэх тасралтгүй үргэлжлэх үйл ажиллагааны дүнд хүүхдэд аливаа эерэг хандлага төлөвшдөг.            
Тоглоомын арга. Хичээл сургалт болон хичээлээс гадуурх ажилд тоглоомын аргыг хэрэглэдэг олон туршлага бий. Тэр бүр тоглоомын аргыг хэрэглээд байдаггүй багш нар ч бас байдаг. 
Энэ удаа өөрийн хэрэглэдэг нэг жижигхэн аргыг танилцуулъя.Хүүхэд цаасыг янз бүрээр хэсэглэн хуваах, хэсэг зүйлсийг эвлүүлэх, дүрслэн зурах, будах, наах дуртай. Багш сургалтын явцад хичээлийн 1 буюу 2 цагт л ногдох тэр хайчлах, наах, будах, зурах  сургалтаа явуулаад тэр нь цааш үргэлжлэлгүй  өөр бусад сурах зүйл уруу орж,  өөр зүйлийг бүтээх болдог. Өөрөөр хэлбэл Зураг-урлалын хичээл 7 хоногт 2 цаг орох ба тэр нь хичээлийн төлөвлөгөө ёсоор хайчлах 1 цаг, наах, эсвэл баримлаар урлах, улмаар сэдэвт зураг гээд л дуусна. Энэ тоглоомыг бүтээхэд  заавал шинэ, зориулалтын цаас гэхгүйгээр зөөлөн чихрийн хайрцаг, хуучин дууссан дэвтэр (үлгэрийн зурагтай байвал сайн) хэрэглэж болно. Мөн хайч, өнгийн хуулга , шугам,  харандаа хэрэг болно. Зураг урлалын хичээлээр эсвэл IQ сургалтаар квадрат дүрсийг 3 хэсэг эсвэл “Долоодой “ хайчлах аргыг заагаад өгчихнө. Харин хайчилсан дүрсээ ашиглан төрөл бүрийн дүрсэн загвар эвлүүлэхийг хүүхэд өөрөө л шийдэж бүтээнэ. Харин энэ ажилд хүүхдийн  хичээлийн бэлтгэл л их чухал. 

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
эрхбаяр (зочин)

хөөрхөн юм

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)