3-р ангийн багш нарын нэгдсэн ЗАН-ийн ажил явагдлаа.

3-р ангийн багш нарын нэгдсэн ЗАН-ийн

ажил явагдлаа.

3-р ангийн багш нарын нэгдсэн ЗАН-ийн ажлыг 2012 оны 12-р сарын 21-ний өдөр Хэрлэн сумын Аймгийн Тэргүүний 11-р сургууль дээр зохион явууллаа. Уг ажлын хүрээнд аймгийн төвийн ЕБС-иудын 3-р ангийн багш нар, сургалтын менежерүүд оролцож, 11-р сургуулийн 3-р ангийн багш Ч.Чимэгдэлгэр,Т.Төмөрсүх нарын Хүн-Орчны “Голын усыг ашиглах нь” сэдэвт хичээлд сууж хичээлийн хэлэлцүүлэг хийн санал дүгнэлт зөвлөгөө өгөв. I-V ангийн сурагчид өдөр тутамд хийж хэвшил болсон 32 тоот гимнастикийн үзүүлэх тоглолтоо сонирхуулсан. Тус сургуульд 2008 оноос Монгол Улсын Засгийн Газрын 92-р тогтоолоор батлагдсан “Хүүхэд бүрт компьютер” төслөөр хэрэгжиж буй “ИКС-ӨҮ” компьютерийн ашиглалт түүнийг сургалтад хэрхэн ашиглаж болох талаар нийт багш нарт сургалт явуулав. Нэгдсэн ЗАН-ийн ажилд нийт 35 багш, 6 менежер оролцсон байна.


Мэдээлэл бэлтгэсэн: 11-р сургуулийн сургалтын менежер Б.Сарантуяа

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Багш (зочин)

11-р сургуулийн үзүүлэх ажил их сайхан болсон. 11-р сургуулийн хамт олондоо баярлалаа. Ажлын амжилт хүсэж байна аа.

bymbaa (зочин)

hi2 ta nadiin serveriig blogtoigoo holbood ogooch

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)