11 болон 12 жилийн сургуулийн 3-р ангийн "Монгол хэл" -ний анги дэвших шалгалтын сэдвүүд

Дорнод аймгийн ЕБС-ийн 2010-2011 оны хичээлийн жилийн 11 болон 12 жилийн сургуулийн  3-р ангийн "Монгол хэл" -ний анги дэвших шалгалт 2011 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 9 цагт зохион байгуулагдлаа.

12 ЖИЛИЙН 3-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТЫН СЭДЭВ

Хугацаа: 60 мин

1.Дараах эхээс үг тус бүр 2-ыг олж бичээрэй. /6 оноо/

А. Хэсэг: Б.Хэсэг

1. Тийн ялгалын нөхцөлөөр төгссөн үг- 2 1. Шинжийг нэрлэсэн үг-2

2. Үйл хөдлөлийг нэрлэсэн үг- 2 2. Үйл хөдлөлийг нэрлэсэн үг-2

3. Юмыг нэрлэсэн үг- 2 3. Тийн ялгалын нөхцөлтэй үг-2

Цээний цэцэг

Надмид хүү хэн нэгэн хүнийг юм заах гэвэл ”Мэднэ ээ, мэднэ!” гэж хэлдэг байжээ. Эх нь өглөө цээний цэцэг түүлгэхээр хүүгээ явуулав.

Миний хүү! Цээний цэцэг танигдахгүй байж мэднэ. Би зааж өгье гэхэд Надмид хүү “мэднэ ээ мэднэ! “ мэдэлгүй яах вэ? гээд явжээ. Хүү явсаар тариан талбай өнгөрч уулын бэлд хүрэв. Гэнэт халгай зөндөө ургасан байхыг хараад “ Энд цээний цэцэг элбэг ургадаг гэж дуулсан. Энэ лав мөн дөө! “ гэж баярлан халгай таслан авахдаа гараа түлчихээд уйлсаар ирэв.

2. Дээрх эхэд ямар хүүгийн тухай өгүүлснийг 1 өгүүлбэрээр илэрхийлээрэй. / 2оноо/

3.Дараах утгын зүйлд тохирох үгс тус бүр 2-ыг бичээрэй. /4 оноо/

   А. Хэсэг: Б.Хэсэг

1.Хүний бүтээсэн зүйл 1.Хүний зүйл

2. Амьтны зүйл 2.Ургамлын зүйл

4.Залгаврыг зөв залгаж, өгүүлбэрт тохирох тэмдгийг тавиарай./4 оноо/

А.Хэсэг Б.Хэсэг

1. Байгаль + (аа) хайрлан хамгаалъя 1. Байгаль + (тай) зөв харьцах хэрэгтэй

2. Байгаль + (д) хор учруулж болохгүй 2. Байгаль + (ийг) хайрладаг уу

5. Хүснэгтийг ажиглаад, тохирох үг 1-ийг нэмж бичээрэй. / 3 оноо/

Ялгах эгшигтэй үгс

н,г гийгүүлэгчийг ялгах эгшиг

сонороор,

Үйл үгийн “х”-гийн ялгах эгшиг

хэлэхээс,

Оноосон нэрийг ялгах эгшиг

Орхоныг,

6. Д.Даваанямын “Гурван эрдэнэ” шүлгийг гүйцээн бичээрэй. / 5 оноо/

Алт гэвэл аавыг хэлнэ.

 11 ЖИЛИЙН 3-Р АНГИЙН МОНГОЛ ХЭЛНИЙ АНГИ ДЭВШИХ ШАЛГАЛТЫН СЭДЭВ

Хугацаа: 60 мин

Муур ба хоточ нохой

Эрт урьд цагт юм гэнэ. Нэгэн удаа муур, хоточ нохой хоёр уулзжээ. Хоточ нохой өдөржингөө нугаар явж эзнийхээ сүргийг хариулдаг байжээ. Орой болохоор эзнийхээ бэлдсэн хоолыг цадталаа идээд, дараа нь бөх гэгчийн нойрсдог байжээ. Муур нохойноос асуусан нь:

-Найз минь чи яагаад амттаныг идэж, санаа зовох юмгүй тайван унтаж амардаг юм бэ? гэтэл би халамжтай сайхан энхрийлээд байгаа ч тайван нойрсож, амтат хоол идэхгүй юм гэжээ.

-Хоточ нохой хариуд нь:

Гүйж, харайж хөдөлмөрлө. Тэгвэл хоол олдоно. Сайн ажилла, тэгвэл тавтайяа унтана гэжээ.

1.Дээрх эхээс үг тус бүр 2-ыг олж бичээрэй. / 6 оноо/

А. Хэсэг: Б.Хэсэг

1. Үйл хөдлөлийг заасан үг- 2                     1. Тоо хэмжээг нэрлэсэн үг-2

2. Тийн ялгалын нөхцөлөөр төгссөн үг- 2    2. Юмны шинж чанарыг нэрлэсэн үг-2

3. Орон цагийг нэрлэсэн үг- 2                      3. Тийн ялгалын нөхцөлөөр төгссөн үг-2

2. Дээрх эхийн гол санааг 1 өгүүлбэрээр илэрхийлээрэй. / 2оноо/

3. Залгаврыг зөв залгаж, өгүүлбэрт тохирох тэмдгийг тавиарай. /4 оноо/

А.Хэсэг Б.Хэсэг

1. Байгаль + (аа) хайрлан хамгаалъя         1. Байгаль + (тай) зөв харьцах хэрэгтэй

2. Байгаль + (д) хор учруулж болохгүй      2. Байгаль + (ийг) хайрладаг уу

4.Хүснэгтийг ажиглаад, тохирох үг 1-ийг нэмж бичээрэй. / 3 оноо/

Балархай эгшигтэй үгс

Зөөлрүүлэх

солирыг,

Ялгах эгшиг

харахаас,

Үйл үгийн “х”-гийн ялгах эгшиг

санахаар

5. Дараах утгын зүйлд тохирох үгс тус бүр 2-ыг бичээрэй. /4 оноо/

А. Хэсэг: Б.Хэсэг

1.Ургамлын зүйл                                            1. Хүний бүтээсэн зүйл

2.Гариг эрхисийн зүйл                                    2.Амьтны зүйл

6. Дараах “Сайн охины ёс”, “Сайн хөвгүүний ёс”-ыг гүйцээн бичээрэй. / 5 оноо/

А. Хэсэг:                                                                  Б.Хэсэг

Сайн охины ёс Сайн хөвгүүний ёс

Сайхан гоо зүстэй                                     Эцгийн сургаалаар явагч

Сайхан сэтгэл нь ............. ..................      Эрдэм билэг сурахад дуртай.


start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
зочин (зочин)

12 жилийн 3-р ангид тийн ялгал үзсэн гэжүү. манай хүүхэд лав мэдэхгүй юм байнаа.

зочин (зочин)

багшаа тийн ялгал үзээгүй байхад шалгалтанд орсон байна шүү.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй.