Эх ангийн багш : ИЛТГЭЛ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ АРГА ЗҮЙ БА СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

ИЛТГЭЛ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ АРГА ЗҮЙ БА СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

ИЛТГЭЛ ӨГҮҮЛЭЛ БИЧИХ АРГА ЗҮЙ БА СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ

Илтгэл өгүүлэл нь сонирхож буй тодорхой сэдвээр зохиогчийн гүйцэтгэсэн аливаа судалгааны ажлын эсвэл бүтээлч ажлын үр дүнг эмхлэн бичсэн хэлбэр юм. Хүн ажлынхаа явцад түүнийг сайжруулахын тулд юм уу эсвэл зайлшгүй шаардлагаар эсвэл сонирхсон сэдвээр тодорхой судлагдахууныг танин мэдэж, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх арга замыг бичгээр илэрхийлснийг илтгэл гэнэ. Илтгэлийн нэг чухал хэсэг бол судалгааны ажил юм.

СУДАЛГААГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Судалгаа гэдэг бол нийгмийн танин мэдэхүйн үндсэн арга юм. Гэхдээ эцсийн зорилго нь шинэ санааг дэвшүүлэн тавих, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж арга зүйн шийдэл гарган илтгэл бичиж бусдаар хэлэлцүүлэх, бусдад хүртээл болгох явдал юм. Судалгаа нь эрэл хайгуулын шинжтэй, танилцах, тодорхойлох, тайлбарлах, асуудал дэвшүүлэх, дүгнэх янз бүр байдаг.

Аливаа судалгаа нь судлах гэж буй сэдвийн хүрээнд асуудлаа сонгож томъёолохоос эхэлдэг.

Судлах асуудлаа сонгож томъёолох

1. Тухайн асуудал сонирхлыг татахуйц байх ёстой. Нийгэмд тулгамдсан шийдвэрлэхгүй бол болохгүй асуудал байна. “Багшийн арга зүйг сайжруулах асуудал”гэх мэт. Боловсролын хүрээлэн энэ асуудлыг сонгожээ. Одоо багш нарыг илүү нарийн болгож гаргахыг хүсч байна.

2. Сонгож авсан асуудлын бүрэлдэхүүн хэсгүүдийг тодруулах ёстой. Жишээлбэл: Бид дээрх асуудлын бүрэлдэхүүн хэсгүүдийг тодоруулна. Багшийн арга зүй яагаад сайжрахгүй байна вэ? Үүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулна. Тухайлбал багш арга зүйгээ сайжруулах сонирхолгүй байгаагаас, багшийг зөв үнэлэхгүй байгаагаас, багш хүний нэр хүнд унаснаас, цалин багаас, багшийн тоо хүрэлцээгүйгээс, багш нар өөрсдөө хариуцлагагүйгээс, удирдлагууд чадваргүйгээс, мэргэжил дээшлүүлээгүйгээс. . . гэх мэт.

3. Дээрх ерөнхий ойлголтыг илүү нарийн болгож сэдвээ сонгоно.

4. Судалгааны асуулга /сэдэв/тодорхой болсон бол судалгааны аргаа сонгох хэрэгтэй.

Судалгааны аргуудын зарим жишээг үзүүлье.

Тоо баримт цуглуулах арга

Өгөгдсөн болон цуглуулсан тоо баримтад тулгуурлан нийгмийн ямар нэгэн үзэгдлийг тайлбарлах арга. Ж:Боловсролын статистикийн газар Иргэний бүртгэл мэдээллийн төв. Багш нарын бүртгэл мэдээлэл

Индукци ба Дедукцийн арга

Индукци – Тусгайгаас ерөнхий дүгнэлт гаргах арга. Багш нарыг нэг нэгээр нь судалж арга зүйн нийтлэг талыг мэдэх. Дедукци нь ерөнхийгөөс тусгайг таних арга. 11 сургуулийн сурагчид сурлага тааруу гэвэл. Багш нарынх нь арга зүй тааруу эсэхийг судлах

Анхдагч ба хоёрдогч эх сурвалж

Анхны эх гар бичмэл, анхны зохиогч, үүсгэн байгуулагч анх харсан хүн зэрэг нь анхдагч эх сурвалж болно.анхдагч эх сурвалжууд нь хоёрдогч эх сурвалжийн гол үндэс болдог. Хоёрдогч эх сурвалжийн жишээ бол захиа.

Туршилтын арга

Нийгмийн ухаанд туршилтын арга байглийн ухааныг бодвол илүү хүндрэлтэй. Турших явцад нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөх магадлалтай. Нийгмийн зохиомол орчин бий болгож туршилт хийх хэрэгтэй болдог. Тусгай лабраторид туршилт хийх бололцоогүй. Ж: Туршилтаар зан байдлыг тодорхойлох

Загварчлах арга

Бүх зүйлийг хамран судлах боломжгүй, цаг их шаардсан хүндрэлтэй зүйлийг судлахад загварчлалын аргыг хэрэглэдэг. Зарим хэсгийг орхиод загвар гаргаж судалдаг. Судалгааг хялбар дөхөм болгож, нарийн багаж хэрэгсэл шаарддаггүй зэргээрээ давуу талтай.

Тохиолдлын дагнасан судалгаа

Үйл явдлыг хамтад нь биш тодорхой нэг тохиолдлыг гүн гүнзгий судлах арга. Жишээлбэл ажилгүйдлийг судлахдаа ажилгүй нэг хүнийг судлах.

Богино болон урт хугацааны судалгаа

Богино хугацааны судалгаа нь үйл явдлын нэг агшинг харуулдаг. Ж:Орчин үеийн залуучуудын зан төрх гэх мэт. Урт хугацааны судалгаа нь олон жилийн туршийн өөрчлөлт хувирлыг судалдаг.

Түүврийн арга

Бүх хүнийг хамрахгүй. Тодорхой сонголт хийж судлах арга. Түүврийн арга нь дотроо санамсаргүй, системчилсэн, давхраажсан хэлбэрүүдтэй байдаг. Тодорхой болзолгүй байвал санамсаргүй. Жишээлбэл: гудамжинд явж байсан хүнээс асуух Системчилсэн түүвэр гэвэл жагсаалтаас 2 дахь хүн бүрээс гэх мэт. Харин жагсаалтын 2 дахь эмэгтэй , хүүхэдтэй хүн бүрээс гэвэл давхраажсан түүвийн аргын жишээ болж байна.

Ярилцлага, анкетийн арга

Ярилцлага, анкетийн аргыг бүтэцлэгдсэн ба бүтэцлэгдээгүй гэж ангилдаг. Урьдчилан асуултаа бэлдсэн бол бүтэцлэгдсэн гэнэ. Харин хүнийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээр орхисон бол бүтэцлэгдээгүй ярилцлага гэнэ.

Ажиглалтын арга

Судалгааны хамгийн энгийн, хамгийн анхдагч арга юм. Зориуд мэдэгдэж ажиглах, мэдэгдэхгүйгээр ажиглах гэж байна. Мөн нийтийг хамарсан, ганцаарчилсан ажиглалт хийж болох ба судлаач өөрөө оролцож ажиглах хөндлөнгөөс ажиглах гэх мэт ялгаанууд байна.

Одоо “Мэдрэмжийн термометр” хэмээх асуулгын өвөрмөц аргыг авч үзье. Оролцогчдоос адилхан загвараар санал авч хариултыг дараа нь термометрийн үзүүлэлтэд харьцуулан харахад тустай. Багшийн хичээлийг хир зэрэг сайшаадаг вэ?

100*

5

8

12

Онцгой халуун буюу туйлын ихээр сайшаадаг

80*

2

Их халуун буюу ихээхэн сайшаадаг

70*

18

Халуун буюу сайшаадаг

60*

10

Дулаан буюу дөнгөж л сайшаадаг

50*

12

Хариулж мэдэхгүй

40*

10

Сэрүүн буюу бага зэрэг буруутгадаг

30*

16

Хүйтэн буюу буруутгадаг

20*

18

Маш хүйтэн буюу ихээхэн буруутгадаг

10*

15

Онцгой хүйтэн буюу туйлын ихээр буруутгадаг

2004

2005

2006

Халуун хүйтэн гэсэн мэдрэмжээр объектийг үнэлэх арга. Адилхан загвараар асуулт асууж термометрийн үзүүлэлтийг харьцуулах юм. Ерөнхийдөө оролцогчдоос хир зэрэг төвөгтэй оюуны ажиллагаа шаардана тэр хэмжээгээр судалгааны үр дүн ашигтай зөв гардаг.

Судалгааны асуултыг боловсруулах

· Судалгааны асуулгын эхэнд судалгааны зорилгыг бичдэг. Тэхдээ оролцогч хариултаа өөрчилж эргэлзэхэд нөлөөлж болохуйц тийм мэдээллийг оруулж болохгүй. Ж: Хүүхдэд хамгийн их үнэлэгддэг багшийг тодруулах зорилготой гэх мэт.

· Дараа нь халаах асуултыг оруулж өгөх нь зүйтэй. Та энд удаан хугацаагаар багшилж байна уу? Таны өмнө өнөөдөр ямар бэрхшээлтэй асуудал тулгарч байна гэх мэт. Гэхдээ халаах асуулт нь судалгаанд тодорхой үүрэг рольтой байх ёстой.

· Судалгааны үндсэн асуултууд нь асуулгын цөмийг бүрдүүлдэг. Асуултуудад логик дараалал байх ёстой боловч нэг хэвд цутгах хэрэггүй. Судлаач нэг асуултыг хэдэн янзаар ч тавьж болно. Үндсэн асуултууд нь дотроо ерөнхий тусгай гэж хоёр ангилдаг. Жишээлбэл: Хичээлд хэн давуу эрхтэй оролцсон бэ? Та хичээлдээ байнга идэвхтэй оролцдог уу? Багшийнхаа ямар үйлдлийг мартдаггүй вэ? гэх мэт

· Намтрын асуултууд: Үүнийг ихэвчлэн судалгааны анкетийн сүүл хэсэгт тавьдаг. Анкет гэдэг нь судалгааны асуултуудыг буулган хэвлэсэн байдал бөгөөд оролцогч асуултыг зөв унших, хариултыг чөлөөтэй бөглөх зай гаргах, төвөгтэй биш гэх мэтээр эмхлэн цэгцэлсэн байдал юм. Тухайлбал орлого, нийгмийн байдал, мэргэжил гэх мэт. Эдгээрийг асуухдаа үгийг зөв оновчтой томъёолох хэрэгтэй.

ИЛТГЭЛИЙН БҮТЭЦ.

1. Илтгэлийн тойм буюу оршил хэсэг Энд өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ, асуудал гарч ирсэн, таамаглал дэвшүүлсэн үндэслэл, уг асуудлын судлагдсан байдлыг авч үзсэнээ бичнэ. Уг асуудлыг урд өмнө нь шийдвэрлэсэн тухай буюу ололттой дутагдалтай талуудын тухай. Мөн яагаад уг асуудлыг одоо шийдвэрлэх нь тулгамдсан байгаа талаар үндэслэл гарсан байх учиртай.

2. Аргачлал арга зүйн хэсэг буюу тайлбарын хэсэг Дэвшүүлсэн асуудлаа шийдвэрлэх аргуудын сонголтын тухай, хэрэглэсэн эсвэл шинээр боловсруулсан аргачлал, арга зүй өөрийн үйл ажиллагааны талаар

3. Үндсэн хэсэг. Уг асуудал нь ямар ач холбогдолтой, яагаад өнөө хүртэл шийдэгдээгүй байгаа, ямар асуудлыг сонгож судалж ямар аргачлалыг хэрэглэн асуудлыг бэлтгэсэн тухай болно. Энэ хэсэгт өвөрмөц нөхцөлд хэрхэн боловсронгуй болгож сайжруулан хэрэглэсэн тухай өгүүлэх нь уг илтгэл өгүүллийн логик бүтцийг бүрэн дүүрэн гаргадаг. Уг асуудлыг сонирхолтой болгож дөвийлгөн тодруулан бүрэн тайлбарласан байх ёстой.

4. Ажлын үр дүнгийн тухай. Буюу баталгаа нотолгооны хэсэг Асуудлаа шийдвэрлэж хэрэгжүүлсэн гүйцэтгэл ажлын үр дүнгийн тухай бичнэ. Асуудлаа шийдвэрлэж гүйцэтгэсэн ажлын цар хүрээ агуулгын гүнзгийрэлтээс хамааран хэд хэдэн тусгай гарчиг хэсгүүд болгодог. Энэ хэсэг илтгэл өгүүлэл эзлэх хэмжээгээрээ үндсэн цөм агуулга бүхий хамгийн том хэмжээтэй байдаг. Тусгай гарчигласан хэсэг бүлэг бүрээр шинэлэг үр дүнгийн тухайд дүгнэлт, эсвэл гарсан үр дүнгийн өвөрмөц онцлогийг тайлбарласан баталсан нотолсон тухай, учир шалтгааны логик үндэслэл, цаашид шийдвэрлэх арга замын тухай ч дурдсан байж болно.

5. Ерөнхий дүгнэлт. Гол шинэ үр дүн өвөрмөц онцлог зэрэг шинэлэг тал, энэ чиглэлийн бусад ажлаас юугаараа давуутай болох тухай үндэслэл, дэвшүүлсэн таамаглал нотлогдсон эсэх тухай, гүйцэтгэл үр дүн, тэр нь ямар нарийвчлалтай, үнэмшилтэй болсон, учир шалтгааны тайлбар гэх мэт нэгтгэн дүгнэсэн ерөнхий дүгнэлт орно.

6. Ном зүй. Ашигласан буюу ишлэл авсан бүтээл, зохиол.

1. Зохиогчийн овгийн эхний үсэг, бүтэн нэр, номын /өгүүллийн/ нэр, хэвэлсэн газар, хэвлэл эрхэлсэн байгууллага, хэвэлсэн он, хуудас.

7. Хавсралт. Ажлын гүйцэтгэлд шууд логик бүтцийн хэсэг болж орохооргүй, гэхдээ илтгэлд шууд хамааралтай хүснэгт, зураг, графикууд, бүтээл, гүйцэтгэлээс загвар үлгэр болох хэсэг.

Анхаарах зүйл. Гарчиг нь зохиогчийн нэрний дээр бичвэрийн голд байна. зохиогчийн нэрийг баруун гар талын зах руу шахаж налуу үсгээр бичнэ. Доор нь абстракт, түлхүүр үгсийг бичнэ.

Жишээ:

СУРАЛЦАГЧИЙН ХЭРЭГЦЭЭ БА БАГШИЙН АРГА ЗҮЙ

Дорнод аймгийн БСГ-ын мэргэжилтэн Ж.Бумтуяа

Абстракт

Энэ илтгэл нь багш суралцагчдад хэрэгтэй сонирхолтой зүйлийг л заах ёстой бөгөөд бөгөөд сургалтад эрэлт, нийлүүлэлтийн зарчим үйлчилдэг болохыг нотолсон болно.

Түлхүүр үгс: Киррюклюм, методлоги, эрэлт, нийлүүлэлт гэх мэт тухайн илтгэлийн гол агуулга утгыг илэрхийлсэн үгийг бичнэ

ИЛТГЭХ УРЛАГ ГЭЖ ЮУ ВЭ

Реторик /Rhetorike/ хэмээх ухагдахуун нь Грекээс гаралтай ба илтгэх сургаал, илтгэх урлаг, илтгэх чадвар гэсэн утгуудыг агуулж байна. иймээс реторк гэдэг ойлголт нь ярианы болон харилцааны олон янзын хэлбэрүүд дэх арга техникүүдийг хувь хүн хэрэглэж байгаа чадвараар илэрхийлэгддэг болох нь ойлгогдож байна.

Реторикийг үүнээс хойш илтгэх чадвар гэсэн үгээр авч үзье. Ромын хамгийн алдартай илтгэгч Маркус сайн хүмүүжил, ёс суртахуун, өргөн мэдлэг боловсрол нь илтгэх чадварын үндэс юм гэж хэлжээ.

· Илтгэх чадварын гол хэсэг нь тодорхой санаа бодол мэдрэмжийг гадагш мэдээлэх чадвар юм. Уг санаа чухал болохыг илтгэх чадвараараа итгүүлэн үнэмшүүлэх явдал чухал.

· Нөгөө нэг хэсэг нь оролцогчидтой харилцаа холбоо тогтоох чадвар юм. Энд мэдээллийг солилцох, утга агуулгыг тэдний тусламжтайгаар сайн гаргах, дутуу ойлгогдсон хэсгийг илрүүлэн тодруулах зэргээр илэрч байдаг. Энд илтгэгч тодорхой аргуудыг ч хэрэглэж болно.

ИЛТГЭЛИЙН ХЭСГҮҮДЭД ХЭРХЭН ИЛТГЭХ ВЭ?

Оршил хэсэгт.

· Сонсогчийн ой ухааныг өвөрмөц аргаар илтгэлийнхээ үндсэн хэсэгт бэлтгэх хэрэгтэй.

· Эхлээд сонсогчийнхоо сэтгэлийг татах, анхаарлыг илтгэж буй зүйл рүүгээ болон өөрлүүгээ аль болох бүрэн татаж сонирхлыг нь өдөөж өгөхөөр байх ёстой.

· Энд яригдаж байгаа зүйл нь сонсогчдын эрх ашгийн төлөө гэдгийг мэдэгдэх

· Илтгэлд зориулсан товчхон ажил хэрэгч мэдээлэл сонсгол хийхэд буруугүй.

· Оршил хэсгийн яриа тайлбар арга зүйн хэсэг эхлэнгүүт дуусч байхаар богинохон товчхон ойлгомжтой байх хэрэгтэй.

Тайлбар хэсэг.

· Тайлбарын үндсэн дүрэм нь богино хэмжээтэй тодорхой байх ёстой

· Багшийн арга зүйн сэдвээр таны гаргаж байгаа санаа хамгийн ашигтай хэлбэр юм гэдгийг итгүүлэхийг хичээх хэрэгтэй

· Ойлгомжгүй ганц өгүүлбэр таны бүхэл бүтэн илтгэлийг бүрхэг болгодог

· Богино товч, тодорхой, ойлгомжтой байх, итгүүлэх чадвартай байх зэрэг нь тайлбар хэсгийн үндсэн шинж чанарууд юм.

· Сонсогчид өөрийнхөө ашиг тусын үүднээс маргаан асуулт тавих боломжийг олгож өгнө.

Баталгаа нотолгооны хэсэг

· Баталгааны хэсэг нь илтгэлийн хамгийн чухал хэсэг бөгөөд анхалж санаагаа олоход л тэргүүлэх үүрэгтэй байдаг

· Энэ хэсэгт шалтгааны утгыг дэлгэрэнгүй гаргаж өгнө.

· Сонсогчдыг өөртөө итгүүлэхийн тулд хариултууд нь бүрэн үндэслэлтэй баримтаар баяжуулсан байх ёстой

· Бусдын сэтгэлийг татахын тулд өөрөө сэтгэлээрээ дээрх нотолгоонд бүрэн итгэлтэй байх ёстой. /Эргэлзээ төрүүлэхгүй байх/

· Ажил хэрэгч чанар, ухаалаг байдал хоёр нь илтгэлийн нотолгооны хэсэгт илэрдэг. Энэ хоёр алдагдсанаас зүгээр л номлол, ухуулгын шинжтэй болгоно.

· Энэ бол цэвэр миний санаа юм гэдгээ нотлох хэрэгтэй.

· Хэлэх гэж байгаа санаагаа баримтад тулгуурлан шууд гаргаж ирэх хэрэгтэй. Хэт олон судалгааны ажлыг тайлбарлан дэлгэснээр гол асуудлаасаа хазайж өөр шинэ санааг сонсогчдод төрүүлдэг.

· Эцэст нь зөв зүйтэй төгсгөлүүдийг нүдэнд үзэгдэж харагдтал хийхийг хичээ. Ж: хүүхдээ сайн хүн болгох гэсэн эцэг эхийн хэрэгцээ, суралцагчийн хэрэгцээтэй зөрчилдөж байвал яах вэ?

Баруун гар - Эцэг эхийн бодлыг өөрчлөхийг хичээнэ

Зүүн гар - Хүүхдийн бодлыг өөрчлөхийг хичээнэ

Хүүхдийн гэнэн буруу бодлыг өөрчлөх агуу хүч гагцхүү багшийн ур чадварт л байдаг гэх мэт.

Эсвэл нэр хүндтэй хүний хэлсэн оновчтой сэдэвтэй холбоотой үгээр төгсгөж болно.

“Хүүхдийн нүдийг уншиж ойлгох тохиолдол гарахад ихэнх багш нар бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүс мэт байдаг” Хайделинд Вайс

Иймээс бид арга зүйдээ эргэлзэх цаг болсон байна гэх мэт.

Дорнод аймгийн БСГ-ын мэргэжилтэн С.Наранчимэг

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
m..... (зочин)

баярлалаа. цаг заваа гаргаж багш нарт хэрэгтэй мэдээллүүдийг өгч байгаад. амжилт

Амур (зочин)

Их хэрэгтэй мэдээлэл байлаа. Баярлалаа. Багш нартаа хэрэгцээт мэдээллийг байнга өгч байдагт баярлаж явдаг шүү.

Болор (зочин)

Сайн байна уу?
Судалгаа хийх гэж буй хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд талархалтай байна. Бидний Монголчудд бие биендээ сайхан сэтгэлээр туслаж, бүгд эрдэмлэг сайхан болцгооё. Чин сэтгэлээсээ талархаж байна.

Болор (зочин)

Сайн байна уу?
Судалгаа хийх гэж буй хүмүүст дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд талархалтай байна. Бидний Монголчудд бие биендээ сайхан сэтгэлээр туслаж, бүгд эрдэмлэг сайхан болцгооё. Чин сэтгэлээсээ талархаж байна.

алтаа (зочин)

үнэхээр тусьай зөвлөмж өгсөнд баярлалаа

54 (зочин)

987

улаанаа (зочин)

сайн байна уу надад маш хэрэг болсон шүү таны өгсөн зөвөлгөөний дагуу илтгэл бичээд би уралдаандаа 1-т орж чадсан шүү ажлын өндөр амжилт хүсэе

энхболд (зочин)

sn bnauu tanitai yaaj holboo barih we utasnii dugaaraa ymuu holboo barih neg zuil uguuch

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)