Эх ангийн багш : “ДҮРСЛЭХ УРЛАГ-ТЕХНОЛОГИ”,” ЗУРАГ УРЛАЛ” хичээлийн массын олимпиад явагдлаа.

ДҮРСЛЭХ УРЛАГ-ТЕХНОЛОГИ”,” ЗУРАГ УРЛАЛ” хичээлийн массын      олимпиад явагдлаа.

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үнэлгээ өгөх, дүрслэх урлаг-технологи хичээлийн стандартын хэрэгжилтийн түвшинг тогтоох, суралцагчдын чадварыг  үнэлэх,  дүнд анализ шинжилгээ хийх зорилгоор 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 11 ба 12 жилийн ерөнхий боловсролын сургуулийн III ангиудын дунд ДҮРСЛЭХ УРЛАГ-ТЕХНОЛОГИ”,”ЗУРАГ УРЛАЛ” хичээлийн массын олимпиадыг зохион байгууллаа. Суралцагчдын материалаас харахад багш нар өөрийн даасан ангиа сайн бэлтгэсэн,  суралцагчдын зурах, нугалмай хийх, зохиомжлох чадвар сайн байв. Энэхүү олимпиадад Хэрлэн сумын 12 жилийн ангиудаас 1-р сургуулийн Н.Буянжаргал багштай 3а анги, 5-р сургуулийн Б.Энхтуяа багштай 3а анги, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн Д.Байгалмаа багштай 3в ангиуд, Хэрлэн сумын 11 жилийн 3-р ангиудаас 12-р сургуулийн Д.Бат-Эрдэнэ багштай 3в анги, 5-р сургуулийн Р.Цэнгэл багштай 3д ангиуд эхний байруудыг эзэллээ. Дүрслэх урлаг-технологи, Зураг урлал хичээлийн массын олимпиадад даасан ангиа амжилттай бэлтгэсэн багш нартаа баяр хүргэж, цаашдын сурган хүмүүжүүлэх ажилд өндөр амжилтыг хүсье. Харин хангалтгүй үнэлгээтэй  дүгнэгдсэн багш нар өөрийн заах арга, ур чадвартаа дүгнэлт хийж, суралцагчдыг агуулгын хоцрогдолгүй жигд сургах, тэднийг эзэмшсэн мэдлэгээ хэрэглээ болгох, чадваржуулахад анхаарч  бүтээлч, хариуцлагатай ажиллахыг хүсье. Сумдын сургуулийн суралцагчдын олимпиадын материал ирсний дараа  сумдын олимпиадын дүн мэдээг мэдээлэх болно. Та 11 болон 12 жилийн  3-р ангиудын олимпиадын үнэлгээ, дүнг энд дараад татаж аваарай. Мөн массын олимпиадын сэдэв




start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Tugsuu (зочин)

Niit bagsh nartaa amjilt husiy.

m..... (зочин)

сэдэв татаж харж болохгүй байна. ямар боломж байна вэ?

sansartuya (зочин)

боломжийн санагдлаа

otgonjargal (зочин)

бидэнд хэрэгтэй

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)