Дорнод аймгийн
ЕБС, цэцэрлэгийн эцэг эхийн
нээлттэй
өдөрлөгийн удирдамж
2010.12.28.
Зорилго:
Боловсролын байгууллага болон эцэг эх
асран хамгаалагчдын хамтын ажиллагааны үр дүнг тодорхойлон тэдний нэгдлийг
хангах , шилдэг эцэг эхийн хамт олныг тодруулан туршлагыг түгээн дэлгэрүүлэх,
урамшуулах, боловсролын бодлого, үйл ажиллагаанд эцэг эх олон нийтийн оролцоог
сайжруулах
Хугацаа, хаана
болох:
2011 оны 01 дүгээр сарын 22-ны бямба
гарагийн 09.00 цагаас Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн спорт
зааланд ЕБС-ийн эцэг эхийн зөвлөлүүд, урлаг зааланд СӨББ-уудын
эцэг эхийн зөвлөлүүдийн өдөрлөг зохион байгуулагдана.
Хамрах хүрээ:
Аймгийн хэмжээний ЕБС, цэцэрлэгүүдийн
эцэг эхийн зөвлөлүүд
Шилдэг эцэг
эхийн зөвлөл, хамт олныг тодруулах шалгуур:
1. 09.00-10.00
Сургууль, цэцэрлэгийн эцэг эхийн хамт олны үзүүлэх материалыг байршуулах
2. 10.00-14.00
цагт бусад сургууль, багш нар, эцэг эхчүүдэд сурталчлах
3. 14.00-17.00
цагт 2010-2011 оны “ШИЛДЭГ ЭЦЭГ ЭХИЙН ХАМТ ОЛОН” –ыг шалгаруулах / хамт олон
танилцуулгаа 10 минутад багтаан DVD байдлаар бэлтгэн TV- ээр хийх ба үйл ажиллагаа нь 2010-2011 оны
хичээлийн жилд зохион байгуулагдсан байна. Шалгаруулах комисс бичлэгтэй танилцан
дүгнэлтийг журмын дагуу гаргана. 2009-2010
оны хичээлийн жилд боловсруулагдсан журмыг үндэслэнэ.
· 2010 оны ажлын төлөвлөгөөний дагуу зохион
байгуулсан ажлын тайлан, материалууд, фото мэдээлэл
· Хүүхдийн
хөгжил төлөвлшлийн чиглэлээр санаачлан хийсэн ажлууд
· Боловсролын
шинэчлэлийг хэрэгжүүлэхэд эцэг эх иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн байдал,
сургуулийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагаа
4. Шалгаруулалтыг
БСГ-аас томилсон бүрэлдхүүнтэй комисс зохион байгуулна.
5. 17.00
шилдэг хамт олныг танилцуулан, шагналыг
аймгийн багш нарын баярын нэгдсэн үйл ажиллагаан дээр гардуулна.
Зохион байгуулагч: БСГ-ын мэргэжилтэн Х.Баясгалан, Б.Бямбаханд
Сэтгэгдэлгүй байна