БАГШ
НАРЫН БОЛОВСРУУЛСАН ХӨТӨЛБӨРӨӨС...
БСШУ-ны сайдын тушаал, боловсролын
салбарт хэрэгжиж буй хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилт, стандарт, агуулгын хүрээ, 425, 205, 201-р тушаалаар
батлагдсан үндэсний хөтөлбөр, БСГ-аас баталсан нэгж хичээлийн сэдвийн дагуу боловсруулсан нэгж хөтөлбөрийн явцад дүгнэлт өгч
ажиллаж байна. Хэрлэн сумын 12 сургууль, Баяндун, Баянтүмэн, Баян-Уул сумын
сургуулийн бага боловсролын 190 багшийн сургалтын төлөвлөгөө, нэгж хичээлийн
хөтөлбөрийн боловсруулалт, багшийн
журнал болон анги удирдсан багшийн дэвтрийн хөтлөлт, багшийн
сурган хүмүүжүүлэх судалгаа, мэргэжил боловсролоо дээшлүүлэх үйл ажиллагаа, явцын шалгалт, түүний мөрөөр хийсэн
ажил, сургуулийн болон
анги танхимын тохижилт зэрэг үзүүлэлтийн дагуу 9 сургалтын менежерийн хамтаар танилцаж,
зөвлөн тусаллаа. Ажиллах явцад нэгж хичээлийн хөтөлбөрөө сайн боловсруулсан
олон багшийн хөтөлбөртэй танилцлаа. Энэ удаад 1-р сургуулийн багш Н.Нарантөгс,
Хан-Уул цогцолбор сургуулийн багш Д.Энхжаргал багш нарын хөтөлбөрийг түгээн
дэлгэрүүлж байна. Та энд
дараад сонирхоорой. Үргэлжлэл
4 сэтгэгдэл:
Баярлалаа. Их хэрэгтэй мэдээлэл байна.
Mash heregtseetei medeelel bnaa.Bayarlalaa. Ene ulirald hiisen hutulbur tabina uu.
маш хэрэгцээтэй юм байна
2-р анги бага мате анхнаас нь ямар хэмжээний мэдлэг олгох уу тэр талаас