БАГА БОЛОВСРОЛЫН “ОНЫ ШИЛДЭГ БАГШ” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл.

1.1 Боловсролын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, бага ангийн хичээлүүдийн стандартын агуулгыг эзэмшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай, хүүхдийн хөгжил, тэдний сайн сайхны төлөө буянтай үйл бүтээгчийг тодруулан алдаршуулахад уг журмыг мөрдөнө.

1.2 Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байгаа бага ангийн мэргэжлийн багш нар хамрагдана.

Хоёр. Нэр дэвшүүлэхэд баримтлах зарчим

2.1 Нэр дэвшигч нь журамд заасан шалгуурыг бүрэн ханган биелүүлсэн байна.

2.2 Шалгуур нь ойлгомжтой үнэлэлт дүгнэлт өгөхөд боломжтой байх

2.3 Шалгаруулалт ил тод, шударга байх

2.4 Хүндэтгэл шаардлагыг зөв хослуулсан байх

2.5 Нэр дэвшигчийн өөрийн гаргасан амжилтуудыг тодорхой бичих

Гурав. Шалгаруулах үзүүлэлтүүд

3.1 Улс, аймгийн хэмжээнд өөрийн гаргасан амжилтууд /2010 онд/

3.2 Аймгийн массын олимпиадад гаргасан амжилт

3.3 Зааж байгаа бага ангийн хичээлүүдийн стандартын хэрэгжилтүүд /өөрийн ба хөндлөнгийн үнэлгээг харьцуулсан байх ба 90%-аас дээш байх /

3.4 Өөрийгөө хөгжүүлэн мэргэжил боловсролоо дээшлүүлж байгаа байдал

3.5 Аймгийн төрөлжсөн олимпиадад өөрөө болон бэлтгэсэн суралцагчийн гаргасан амжилт / 1-5 дугаар байрт шалгарсан баримт /

3.6 Сургалтын ээлтэй орчин бүрдүүлсэн байдал /ангийн орчны үйл ажиллагааг 6-8 фото зургаар харуулсан байх

3.7 Сургалтын хөтөлбөр боловсруулан сургалтандаа хэрэглээ болгож буй байдал/ 2 нэгж хичээлийн хөтөлбөрийг хавсаргах/

3.8 Эцэг, эхчүүдтэй хэрхэн хамтарч ажилладаг, хүрсэн түвшин/ хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, хүмүүжүүлэх чиглэлээр/

Дөрөв. Шалгаруулах аргачлал

Бага ангийн мэргэжлийн “Оны шилдэг багш” шалгаруулах журмын дагуу 2010 оны 12 дугаар сарын 25-аас 2011 оны 1 дүгээр сарын 05-ны өдрүүдэд шилдэг багшийн тодорхойлолтыг хүлээн авна. Сургууль, заах аргын нэгдлийн хамт олны тодорхойлолт, хавсралт, материалуудыг БСГ-ын бага боловсролын мэргэжилтэн хүлээн авч, бага ангийн арга зүйн зөвлөлөөр шалгуур тус бүрээр хэлэлцэн шийдвэрлэнэ. Нэр дэвшигч багш шалгуурын дагуу үйл ажиллагаагаа тайлагнана. Арга зүйн зөвлөл шаардлагатай гэж үзвэл сургууль дээр нь очиж дүгнэлт гаргана. Оны шилдэг багшийн тодорхойлолтыг бага ангийн сургалтын менежер болон заах аргын нэгдлийн ахлагч бичиж, хамт олны хурлын тэмдэглэлийг хавсаргасан байх бөгөөд ерөнхий менежер баталгаажуулсан байна.

Монголын багш нарын өдрийг тохиолдуулан бага ангийн мэргэжлийн “ОНЫ ШИЛДЭГ БАГШ”-ийг шалгаруулан урамшуулах ба шалгарсан багшийн үйл ажиллагааг сурталчилж, туршлагыг түгээн дэлгэрүүлнэ.

Арга зүйн зөвлөл

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)