Эх ангийн багш

Шинэ хаягтай боллоо.

2013 оны 11-р сарын 06 Нийтэлсэн Бумтуяа
Бага ангийн багш нарт зориулсан "Эх ангийн багш" блог хаягаа 2013-2014 оны хичээлийн жилд Bumtuya.miniih.com  болгон өөрчиллөө. Та энэ хаягаар орж мэдээллээ авна уу.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2013 оны 08-р сарын 23 Нийтэлсэн Бумтуяа

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

    2013-2014 оны хичээлийн жилд 1 дүгээр анги даан ажиллах багш нарын сургалт 8 дугаар сарын 27-29-ий өдрүүдэд Боловсролын газарт зохион байгуулагдах тул багш нараа бүрэн хамруулна уу. Уг сургалтаар энэхүү хичээлийн жилд хэрэгжүүлэх шинэ  журмууд болон 1 дүгээр ангийн хөтөлбөр, сурах бичиг, хэрэгжүүлсэн багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлнэ.

2012-2013 оны хичээлийн жилийн сургуулиудын бага боловсролын тайлан

2012-2013 оны хичээлийн жилийн Ерөнхий боловсролын сургуулиудын бага боловсролын сургалтын менежерийн тайланг 6-р сарын 12-ны өдөр тавиуллаа. Та бүхэн бага боловсролын сургалтын менежерийн тайлангаас энэ хичээлийн жилд ямар ажлуудыг зохион байгуулж, хэрхэн үр дүнд хүрсэн болохыг сонирхоорой. Энд дараад татаж аваарай.

Хатагтай, Ноёдын “Үйлдвэрлэл” I

2013 оны 06-р сарын 28 Нийтэлсэн Бумтуяа
Хатагтай, Ноёдын “Үйлдвэрлэл” I

Британи хүн байхын нэг нууц бол боловсролын системтэй нь холбоотой aж.
Тэд 800-гаад жилийн өмнө Оксфорд, Кэмбриж зэрэг дэлхийн анхны их сургуулиудыг байгуулсан юм. Хатан хаан Виктория засаглаж байсан 1830-аад оноос элит давхаргаас гадна төлбөрөө л төлж байвал хэний ч хүүхдийг сургуульд элсүүлэх тухай хууль (1868) гаргажээ. Бараг дэлхийг бүрхсэн Британийн колонийг чанга гараар, тасралтгүй удирдахад мэдлэг, боловсрол, манлайлах чадвартай, бас зан төлөв нь тогтсон, тэсвэр хатуужилтай удирдагчид хэрэгтэй байлаа.
 Дэлгэрэнгүй»

СУРГАЛТЫН ЦАХИМ ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ УЛСЫН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БҮТЭЭЛ

Сургалтын дижитал материал (VCD, DVD) бэлтгэх зохиомж бичих уралдаанд Дорнод аймгийн багш нарын бүтээл амжилттай оролцсон билээ. "Талхтай танилцсан түүх”, “Миний сонирхол”, “Мартагдашгүй өдөр”, “Миний нутгийн аялал”, “Багын дурсамж” зохиомжуудыг танилцуулж байна. Та энд дараад татаж аваарай.

Сахилга бат нь аз жаргал, эрх чөлөөнд хүрэх түлхүүр юм

Германы боловсролын системийн өмнө тулгамдаж буй асуудлын хүрээнд шийдвэрлэх нэн чухал арга зам бол сахилга батыг сахиж дээдлэх ёстой хэмээн өгүүлж буй энэ зохиол уншигч таны гар дээр очиж байна. Цаг хугацаа болон хөндөж буй сэдвээрээ өнөөгийн бидэнд тулгамдаж буй асуудалтай гайхалтай ижил төстэй, тэр ч байтугай манай боловсролын салбарт нүүрлээд буй хямралт байдлыг хэрхэн давж туулах талаар авууштай үнэт санаа олныг агуулж буй нь биднийг энэхүү номыг орчуулан гаргахад хүргэсэн билээ.
 Дэлгэрэнгүй»
Бага боловсролын математик сургалтад бүдүүвч ашиглах нь

Математик сургалтанд бүдүүвч(схем)-ийг хэрэглэх явдал элбэг тохиолддог. Манай бага боловсролын математик сургалтад бүдүүвчийг (схем) хэрэглэхгүй шахам байна. Бүдүүвчийг хэрхэн ашиглах талаар авч үзье.
Жишээ 1.
24 + 17 + 36 илэрхийллийн утгыг олох бодлогыг схем хэрэглэн томъёолж болдог. Үүнийг үлгэрлэн үзүүлье.
 Дэлгэрэнгүй»

ХЭЛНИЙ ЭРДЭМТЭД НЭГДЛЭЭ.

2013 оны 06-р сарын 07 Нийтэлсэн Бумтуяа

ХЭЛНИЙ ЭРДЭМТЭД НЭГДЛЭЭ.

Шинэчлэлийн засгийн газраас Монгол хэл бичгийн боловсрол, сургалтыг сайжруулах нийгмийн захиалгыг ажил хэрэг болгох зорилгоор "Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах тухай" 2013 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 37 дугаар тогтоол баталсан.Энэхүү тогтоолын зорилго нь Монгол хэлний зөв бичих дүрмийн талаар хэт онолын маргаан, мэтгэлцээнээ дуусгавар болгож, бүх нийтээр мөрдөх монгол кирил бичгийн үсгийн дүрмийн нэг л толь бичигтэй болох юм.
 Дэлгэрэнгүй»

БАГШИЙН СУРГУУЛЬД 700-ААС ДЭЭШ ОНООТОЙ ХҮҮХЭД ҮНЭГҮЙ СУРАЛЦАХААР БОЛОВ.

Эрдэмтэй, чадалтай багш боловсролын салбарын амин сүнс юм. Тэгвэл  2012-2013 онд элсэгчдийн еренхий шалгалтын үзүүлэлтээс харахад Монгол Улсын Боловсролын их сургуулийн элсэгчдийн 59.5, Ховд их сургуулийн элсэгчдийн 88.5, Дорнод дээд сургуулийн элсэгчдийн 96.8 хувь нь 600-гаас доош оноо авчээ.Энэ нь тун хангалтгүй үзүүлэлт.  Багш болох хүсэл сонирхолтой, багшлах авьяас чадвартай элсэгчдийг сонгон шалгаруулах механизмгүйгээс ийнхүү тааруу сурлагатнууд багшийн мэргэжлийг сонгох болжээ.
 Дэлгэрэнгүй»

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД АЖИЛЛАХ БАГШ НАР

2013 оны 06-р сарын 03 Нийтэлсэн Бумтуяа

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД АЖИЛЛАХ БАГШ НАР

     2013 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд элсэлтийн ерөнхий шалгалт Хэрлэн сумын 1 дүгээр сургууль дээр зохион байгуулагдана. Энэ өдрүүдэд дараах багш нар ажиллана. Элсэлтийн ерөнхий шалгалтад хянагч багшаар ажиллах 55 багш  6 дугаар сарын 13-ны 14 цагт 1 дүгээр сургуулийн урлагийн зааланд жижиг скоч, хайчтай ирнэ үү. Хянагч багш нарын нэрс

“ХҮҮХЭД БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТЫН АРГА ЗҮЙ- ТЕХНОЛОГИ” СУРГАЛТЫГ ЗОХИОН 6-Р САРД ЗОХИОН БАЙГУУЛНА.

“Эрдэм боловсролтой Монгол хүн” салбарын чанарын шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд бүрийн авьяас сонирхол чадвар, хувь шинжийг нээдэг, түүнийг хөгжүүлдэг дэмждэг, хүүхэд бүртэй ажилладаг арга зүй, технологи, сургалтын зохион байгуулалтыг бий болгож нэг ч хүүхдийг орхигдуулахгүйгээр сургах тогтолцоог бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэхүү зорилтын хүрээнд БШУЯ, БМДИ-ээс 21 аймаг, 9 дүүрэгт сургалтыг 6-8-р сард зохион байгуулж байна.

Дорнод аймгийн бүх ЕБ-ын сургууль, цэцэрлэгийн багш нарыг хамруулсан сургалтыг 2013 оны 6 дугаар сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулна. Сургалтад 2012-2013 оны хичээлийн жилд 6, 11 дэх ажиллаж буй багш нарын сургалтад хамрагдсан багш нар хамрагдахгүй ба сургалтын үеэр туслах багшаар ажиллана. “Сургалтын хуваарь-ийг татаж авна уу.

Математикийн тоглоом TUX MATH-2.0.3

2013 оны 06-р сарын 03 Нийтэлсэн Бумтуяа

Математикийн тоглоом TUX MATH-2.0.3

Энэхүү программын бүх тайлбар нь МОНГОЛ хэл дээр байгаа учир та бүхэн хэрэглэхэд нэн тохиромжтой.  1-7 дугаар ангийн сурагчид эерэг, сөрөг  тоонууд дээр арифметик үйлдэл хийж тоглонгоо мэдлэгээ цэгцлээд аваарайИНСТАЛЛ-ыг татаж авна уу.

Сургалтын менежерийн анхааралд

2013 оны 05-р сарын 30 Нийтэлсэн Бумтуяа

Сургалтын менежерийн анхааралд

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас сургуулийн хоол үйлдвэрлэл, үлйчилгээний бодит байдлын судалгаа авч байна, та бүхэнд асуулгууд хүргэгдсэн. Судалгааг 5 дугаар сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр, мөн "Үдийн цай"-ны тайланг загварын дагуу цахим хэлбэрээр ирүүлэхийг хүсье. Үдийн цайны тайлангийн загвар, Судалгаа

СУРГАЛТЫН ЦАХИМ ХЭРЭГЛЭГДЭХҮҮНИЙ УЛСЫН УРАЛДААНД ДОРНОД АЙМГИЙН БАГШ НАР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Япон улсын Жайкагийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Бага боловсролын чанарыг ахиулахад Мэдээлэл харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө ёсоор сургалтын цахим материал (VCD, DVD) боловсруулах зохиомжийн улсын уралдааны шалгаруулалт 2013 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.
 Дэлгэрэнгүй»

Алдаанаасаа суралцацгаая.

2013 оны 05-р сарын 14 Нийтэлсэн Бумтуяа
Алдаанаасаа суралцацгаая/ Г.Батболд/

Бага боловсролын үндсэн зорилго нь хүүхдийг зөв төлөвшүүлж хүмүүжүүлэх, сурах арга барил эзэмшүүлэх явдал гэж ойлгож болно. Бага боловсролын энэхүү зорилгыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж, хүүхдийн хүмүүжил төлөвшлийг үнэлж дүгнэж чадахгүй байна. Бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга ч бага боловсролын үндсэн зорилгыг хангахад бүрэн чиглэгдэж чадахгүй байна. Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга нь хэт мэдлэгжсэн, сурагчдад чадвар, дадал, хүмүүжил олгох, монгол ёс заншил, уламжлал, амьдрах арга ухаанд сургах тал дээр бага анхаарсан байдал илэрч байна.  
 Дэлгэрэнгүй»