Аймгийн “Ур
чадвар-2012”, “Сурган хүмүүжүүлэх ухааны уншлага-2012” уралдаан явагдлаа.
Аймгийн “Ур чадвар-2012” уралдааны 3-р
шатанд бага ангийн 2 бүс, дунд ангийн 2
бүсээс шалгарсан багш нар 40 минутын өмнө ээлжит хичэлийн сэдвээ сугалан
бэлтгэж заалаа. Энэхүү уралдаанд бага ангийн багшийн төрөлд Шинэ хөгжил
цогцолбор сургуулийн багш Б.Энхмаа 4-р ангийн монгол хэлний “Балархай эгшгийн
гээгдэхгүй тохиолдол” сэдвийг зааж, тэргүүн байр, Хан-Уул цогцолбор сургуулийн
багш С.Оюунтуяа 4-р ангид мөн сэдвийг зааж, 2-р байр, дунд ангийн багшийн
төрөлд Flower сургуулийн нийгмийн ухааны багш 11-р ангид “Ажилгүйчүүдийн түвшин
хэлбэр” сэдвийг зааж тэргүүн байр, Чулуунхороот сумын сургуулийн математкийн
багш М.Гантуяа 10-р ангид “Тоон дарааллын хязгаар” сэдвийг зааж, 2-р байранд
шалгарлаа. Уралдаанд амжилт гаргасан нийт багш нартаа баяр хүргэж, амжилт
хүсье.
“Сурган хүмүүжүүлэх ухааны
уншлага-2012” уралдааны 3-р шатанд шалгарсан 10 илтгэлээс тэргүүн байранд Шинэ
хөгжил цогцолбор сургуулийн нийгмийн ухааны багш Э.Болорцэцэг, бага ангийн багш С.
Цагаанхүүхэн, И. Баярмаа нарын хамтарсан
“Багшийн мэргэжлийн нэр хүнд” сэдэвт илтгэл, 2-р байранд Хан-Уул цогцолбор
сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ч.Чимгээгийн “Анги удирдсан багшийн
ёс зүйд хүүхдийн хүмүүжил нөлөөлж байгаа өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт
илтгэл, 3-р байранд 12-р сургуулийн бага ангийн багш О.Мөнхгэрэлийн “Багшийн ёс
зүйд нөлөөлж байгаа зарим зүйлсийн талаар судалсан нь” сэдэвт илтгэлүүд шалгарлаа. 3-р шатанд
шалгаран оролцсон нийт багш нарынхаа судалгаа, шинжилгээний ажилд нь их
амжилтыг хүсье.
Улсын уралдаанд Дорнод аймгийн багш
нараа төлөөлөн оролцох багш нартаа амжилт хүсье.