11 дэх жилдээ ажиллаж буй багш нарын анхааралд

2013 оны 03-р сарын 20 Нийтэлсэн Бумтуяа

11 дэх жилдээ ажиллаж буй багш нарын анхааралд

БСШУ-ны сайдын 2008 оны 11 дүгээр сарын 13 өдрийн 72 дугаар тушаал “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын хүрээнд сурагчдын III улирлын амралтаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зүүн бүсийн бага ангийн багш нарын үндсэн сургалтыг зохион байгуулна.

Уг сургалт нь бага боловсролын 11 дэх жилдээ ажиллаж буй багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт бөгөөд 2013 оны 4 дүгээр сарын 08-14-ний өдрүүдэд бүсчилсэн байдлаар зохион байгуулна. 11 дэх жилдээ ажиллаж буй багшийн сургалтад зүүн бүсийн 51 багш хамрагдах ба Дорнод аймгаас дараах 22 багш хамрагдана. Сургалтад ирэхдээ зөөврийн компьютер, 7 өдрийн томилолт, унааны баримттай ирнэ үү. Сургалт Шинэ хөгжил цогцолбор сургуулийн бага сургууль дээр 2013 оны 4 дүгээр сарын 8-ны 9 цагт эхэлнэ. Сургалтад хамрагдах багш нарын нэрс

"БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ БУЮУ УНШИХ, БИЧИХ, СЭТГЭН БОДОХ АРГА ЗҮЙ" СУРГАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

БШУ-ны сайдын 2012 оны 10.08-ны өдрийн А/51 тоот тушаалаар батлагдсан “Ном” хөтөлбөрийн хүрээнд хүүхдээр ном уншуулах, бутээлч шилдэг арга зүйг ЕБС, олон нийтэд түгээх зорилтын хүрээнд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгээс захиалгат "Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй буюу унших, бичих, сэтгэн бодох арга зүй" сургалтыг орон нутагтаа авч байна. 2013 оны 1 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Хэрлэн сумын 5 дугаар сургууль дээр явагдах бөгөөд сургалт 9 цагт эхэлнэ. Сургалтад хамрагдах багш нарын нэрс

Үндсэн сургалтад хамрагдах бага боловсролын багш нарын сургалтын тухай

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 11 дүгээр сарын 13 өдрийн 72 дугаар тушаал “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор энэ хичээлийн жилийн II улирлын амралтаар бага боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг 2013 оны 01 дүгээр сарын 25-31-ны өдрүүдэд бүсчилсэн байдлаар зохион байгуулна. 6 дах жилдээ ажиллаж буй багшийн сургалтад Дорнод аймгаас 32 багш, Хэнтий аймгаас 8, Сүхбаатар аймгаас 5 багш хамрагдана. Сургалтад хамрагдах багш нар томилолт, 2 талын унааны баримтыг авчирна. 6 дах жилдээ ажиллаж буй багшийн сургалт Шинэ хөгжил цогцолборын бага сургуульд болно. Сумдын багш нар сургалт эхлэхээс 1 өдрийн өмнө ирсэн байх шаардлагатай. Сургалтад хамрагдах багш нарын нэрс татаж авна уу.

ХӨДӨӨГИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ АХИУЛАХАД МЭДЭЭЛЛИЙНТЕХНОЛОГИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ НЬ”

СУРГАЛТЫН ТУХАЙ

Төслийн нэр: Монгол улсын боловсрол шинжлэх ухааны яам, Японы “Жайка” олон улсын байгууллага, МУБИС-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах нь”

Сургалтын хамрах хүрээ, хугацаа:

2012-2013 оны хичээлийн жилд Мэдээлэл харилцааны технологид суурилсан бага боловсролын багшийн хөгжлийг дэмжих мөн багш нар бие даан орон нутгийн төвшинд сургалтын дижитал материал боловсруулан түүнээ үр өгөөжтэй ашиглах замаар бага ангийн багш нарын ур чадварыг хөгжүүлэх талаар

ЕБ-ын сургуулийн сургалтын менежер, бага ангийн багш нар  Дэлгэрэнгүй»

Япон улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан технологийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй “Мэдээлэл харилцааны технологи боловсролд” төслийн сургалт зохион байгуулах тухай

Хөдөөгийн бага боловсролын багш нарын мэдээлэл харилцааны технологийг ашиглах ур чадварыг дээшлүүлэх замаар боловсролын чанарыг ахиулах зорилготой “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах нь” сургалтыг 2012 оны 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Чойбалсан сумын ерөнхий боловсролын сургуульд Хөх-Уул бүсийн Гурванзагал, Дашбалбар, Чойбалсан Чулуунхороот, Баянтүмэн сумын сургуулиудад зохион байгуулна. Дараагийн сургалт 11 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Хэрлэн сумын 8 дугаар сургуульд зохион байгуулагдана. 8 дугаар сургуульд болох сургалтад Хэрлэн сумын бүх сургуулиуд Булган, Матад, Халхгол, Ялалт багийн сургуулиудын багш нар хамрагдана. Тус сургалтад сургууль бүрээс 2 бага ангийн багш, сургалтын менежерийн хамт оролцоно. Сургалт тухайн өдрийн 9 цагт эхэлнэ. Сургалтад ирэхдээ дараах зүйлсийг авчирна. Үүнд:

1.“Бага ангийн багшийн гарын авлага”-2011, “Бага ангийн багшийн гарын авлага”-2012 номнууд

2. Монгол хэл, математик, хүн орчин, хүн нийгэм, дүрслэх урлаг, хөгжим, биеийн тамир, багш сурагчийн харилцаа сэдвээр гаргасан VCD- 12ш

3. Зөөврийн компьютер, хулганын хамт

4. Уртасгагч

5. Томилолт

6. Сумаас ирэх, буцах унааны баримт

4-Р АНГИЙН БАГШИЙН СУРГАЛТ БОЛЛОО.

2012 оны 10-р сарын 19 Нийтэлсэн Бумтуяа

4-Р АНГИЙН БАГШИЙН СУРГАЛТ БОЛЛОО.

Дорнод аймгийн бага боловсролын багш нарт зохион байгуулах 2012-2013 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөний дагуу Хэрлэн сумын ЕБС-ийн 4-р ангийн багш нарт “ХҮН БАЙГАЛЬ” хичээлээр Жайка төрийн бус байгууллагын шугамаар Боловсрол, Соёлын газарт ажиллаж буй сайн дурын ажилтан байгалийн ухааны багш Хирано Тэрүми сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Хэрлэн сумын 11 сургууль болон Баянтүмэн сумын сургуулийн багш нийт 30 хүн хамрагдаж, 4 баг болон туршилтаар мэдлэг бүтээлгэх арга зүйд суралцав. Уг сургалтаар “Нарны энергийг мэдрэх”,”Дулааны энерги”, Бодисын төлөв байдал”, “Хатуу биеийг халаах ба хөргөх”, “Бодисын шинж чанар” сэдвүүдээр туршилт хийж, туршилтын үр дүнг тэмдэглэх, туршилт хийх явцад багш нарын анхаарах асуудлуудаар ярилцлаа.




   “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн     харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийн талаар
Япон Улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага, Монгол Улсын БШУЯ, Японы Токиогийн технологийн сургууль, МУБИС хамтран “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийг 2012-2017 онд хэрэгжүүлэхээр боллоо.  Төслийн гол зорилго нь “Суралцахуйг дэмжих арга зүйг дэмжин хөгжүүлэх нь сургалтын чанарт нөлөөлж улмаар сурагчдын сурах үйл явцад нөлөөлөх” юм.

 Дэлгэрэнгүй»

2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГА БОЛОВСРОЛЫН НЭГЖ ХИЧЭЭЛИЙН СЭДВҮҮД

2012-2013 оны хичээлийн жилийн бага боловсролын нэгж хичээлийн сэдвүүдийг шинэчлэн сайжруулан танилцуулж байна. Та бүхэн энд дараад татаж авна уу.

Сургалт зохион байгуулах тухай

2012 оны 08-р сарын 21 Нийтэлсэн Бумтуяа

Сургалт зохион байгуулах тухай

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн V, X ангийн хөтөлбөр, зөвлөмжийн сургалт 8 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд болно. Сургалтад 2012-2013 оны хичээлийн жилд 12 жилийн V, X ангид хичээл заах багш нар болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, сургалтын менежерүүд хамрагдах бөгөөд сургуулиуд 12 жилийн V, X ангид хичээл заах зөвхөн 1 багшийг мэргэжил бүрээс сонгон сургалтанд оролцуулахыг анхааруулья. Сургалт 8 дугаар сарын 23-ны 8.00 цагаас Техник технологийн коллежийн лекцийн танхимд эхлэх тул багш нараа цагт нь бүрэн хамруулахыг хүсье.

Аймгийн Багш нарын бага хурал 8 дугаар сарын 25-ны 10.00 цагаас Бөхийн өргөөнд болно. Бага хуралд сургалтад хамрагдсан багш нараа бүрэн оролцуулна уу.

Кембрижийн стандартад баримжаалсан бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, сургалтын шинэчилсэн хөтөлбөр, арга зүй" сэдэвт  сургалт боллоо.

2012 оны 4-р сарын 5-8-ны өдрүүдэд БСШУЯ-ны харъяа  "Шинэ эрин" лабортори сургууль дээр Кембрижийн стандартад баримжаалсан бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, сургалтын шинэчилсэн хөтөлбөр, арга зүй" сэдэвт  сургалт боллоо. Сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн боловсрол соёлын газрын  дарга, ахлах мэргэжилтэн болон хими, физик, биологи, математик, англи  хэл, бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтын талаарх мэдээллийг цуврал байдлаар тавьж байна. Мэдээлэл-1, Мэдээлэл-2, Мэдээлэл-3

Багшийн сургуулийн модуль сургалтын тухай

2012 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Бумтуяа

Багшийн сургуулийн модуль сургалтын тухай

Бага боловсролын багш нарын мэргэшил дээшлүүлэх (дахин мэргэших) сургалтыг 2012 оны III сард зохион байгуулах тухай дараах мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:МОДУЛЬ 1 сургалтыг III сарын 23-27-ны өдрүүдэд явуулна. Сургалт нь 9 хичээлээр явагдах бөгөөд манай аймагт 28 багш хамрагдах хуваарийг өгсөн байна. Сурган, сэтгэл судлал – 2, Монгол хэлний дидактик– 5, Математикийн дидактик – 5, Мэдээлэл зүйн дидактик – 2, Хүн орчны дидактик – 4, Англи хэлний дидактик – 3, Дүрслэх урлаг технологийн дидактик – 3, Биеийн тамирын дидактик – 2, Хөгжмийн дидактик – 2, нийт 28 багш хамрагдана.

МОДУЛЬ 3 сургалтыг III сарын 26-29-ний өдрүүдэд явуулна. Өмнө нь МОДУЛЬ 1,2 сургалтад хамрагдсан багш нар оролцоно. Багш бүр өмнөх 2 сургалтын үр дүн болон багшлахуйдаа гарч буй өөрчлөлт, хуримтлуулсан туршлага, арга зүйдээ тулгуурлан, судалгаа туршилт хийж, түүнийгээ бусдад тайлагнах, түгээн дэлгэрүүлэх, бусдаас харилцан суралцах зорилгоор бүтээлч бие даалтаа хамгаалахад бэлэн ирнэ.

Хаяг:Улаанбаатар хот, МУБИС, Д. Цэвэгмидийн нэрэмжит Багшийн сургууль

Бага боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн төв

e-mail хаяг: bbulgan2006@yahoo.com, Харилцах утас: №70112229, 70112329, 99199316, 99003770, 99292991

V ангийн багшийн сургалт боллоо.

2011 оны 11-р сарын 27 Нийтэлсэн Бумтуяа

V ангийн багшийн сургалт боллоо.

V ангийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор 2011 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд ЕБС-ийн V ангийг даан ажиллаж байгаа багш нарыг хамарсан сургалт зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтад 25 сургуулийн 48 багш хамрагдлаа. Сургалтыг багш нарын хэрэгцээнд суурилсан сэдвээр Дорнод Дээд сургуулийн монгол хэлний дидактикийн багш Л.Болормаа, Б.Мөнхцэцэг, математикийн дидактикийн багш Б.Хулан, дүрслэх урлаг, технологийн дидактикийн багш М.Оюунгэрэл, 5-р сургуулийн биологийн багш Б.Уранжаргал, БСГ-ын мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа нартай хамтран зохион байгуулсан. Судалсан сэдвүүдээс та татаж аваад сонирхоорой.

· Суралцахуйд суурилсан багшлах арга зүйн шинэчлэл

· Хичээлийн судалгаа хийх арга зүй

· Өгүүлбэр зүй, зөв бичих зүйн зарим асуудал

· Монгол хэлний зарим нэр томъёонууд

· Эх дээр ажиллах арга зүй

· Бодлого бодох арга зүй

· Төсөлт ажил хичээлийн зохион байгуулалт, арга зүйн асуудлууд

· Процент болон хольцын бодлого бодох арга зүй

· Дүрслэх урлаг- технологи хичээлийн агуулга, арга зүй





Анхны жилдээ багшилж буй багшийн сургалт боллоо.

2011 оны 11-р сарын 23 Нийтэлсэн Бумтуяа

Анхны жилдээ багшилж буй багшийн сургалт боллоо.

БСШУ-ны сайдын 2008 оны 11 сарын 13-ны өдрийн 72 тоот тушаал Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журмын дагуу “Анхны жилдээ багшилж буй багш”-ийн сургалтыг 2011 оны 11 дүгээр сарын 16-18-ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтад ЕБ-ын 16 сургуулиас анхны жилдээ багшилж буй 42 багш хамрагдлаа. Сургалтаар багш Багшийн ёс зүй ба суралцагчдын харилцаа, Харилцааны хэв маяг, Дидактикийн үндэстэй хичээлийн судалгаа, Хичээлийн судалгаа, Нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй, Цахим хөтөлбөр боловсруулж хичээлд хэрэглэгдэхүүн болгон ашиглах нь, ЕБС-ийн багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх нь, Тогтвортой хөгжлийн боловсролын асуудлыг хичээлийн агуулгад тусган хэрэгжүүлэх нь, Илтгэл бичих арга зүй, Бүтээлч сэтгэлгээний үзэл санаа ба шинэ мянганы боловсрол, Сургалтын чанарыг сайжруулахад анхаарах нь, Сэтгэн бодохуйд сургах нь, Судалгаа шинжилгээ хийх тухай зэрэг сэдвээр мэдээлэл өгч, 3-р ангийн математикийн хичээл “ 3 оронтой тоог нэгжид хуваах нь” сэдвээр 5-р сургуулийн багш Ц.Сарангэрэл, 8-р ангийн химийн хичээл “ Атомын бүтэц” сэдвээр мөн сургуулийн багш Б.Хандам нар “ Судалгаат хичээл” зохион байгуулж, хичээлийн дараах хэлэлцүүлгийг зохион байгуулсан, 5-р сургуулийн анги, кабинет сургалтын орчинтой танилцсан  зэрэг ажлууд нь үр дүнтэй боллоо. Сургалтын эцэст өөрийн заадаг хичээлээр боловсруулсан нэгжийн хөтөлбөрүүд, 1-2 удаа судалгаат хичээл зааж, 4-р улиралд үр дүнг тооцож ирэхээр “ Бүтээлч даалгавар” өглөө.


Багшлахуйн арга зүйг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх дүүргийн баг бэлтгэх бүсчилсэн сургалт” Дорнод аймагт зохион байгуулагдлаа.

БСШУЯ, олон улсын JICA байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй  "Багшийн арга зүйн хөгжлийн тогтолцоог бэхжүүлэх" төслийн хүрээнд багшлахуйн арга зүйн хөгжлийг аймаг, дүүргийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх баг, сургагч багшийг бэлтгэх зорилготойгоор Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургууль дээр 2011 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

 Дэлгэрэнгүй»

“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 4 ДҮГЭЭР АНГИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО.

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 4 дүгээр ангийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор 2011 оны 8-р сарын 25-26-ны өдрүүдэд Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 4 дүгээр ангийн сургалтын хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалт боллоо. Уг сургалтад ЕБ-ын 25 сургуулийн 41 багш хамрагдлаа. Сургалтаар 4 дүгээр ангийн 9 хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сурах бичгийг хичээлд хэрэглэх арга зүйн талаарх мэдээллийг өглөө.