Эх ангийн багш

Боловсролын тухай хуулийн сүүлийн нэмэлтээс...

2012 оны 12-р сарын 27 Нийтэлсэн Бумтуяа

Боловсролын тухай хуулийн сүүлийн нэмэлтээс...

2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр баталсан "Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн дагуу орсон өөрчлөлтийг хуульд суулгасан хэлбэрийг та эндээс харна уу. Улсын их хурлын намрын чуулганаар 2013 оны төсвийг хэлэлцэхтэй холбоотойгоор дээрх хуульд орсон тэтгэмжтэй холбогдох өөрчлөлтийг дахин авч хэлэлцэн энэ оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчилж, мөн зарим зохицуулалтын хэрэгжиж эхлэх хугацааг 1 жилээр буюу 2014 онд хэрэгжихээр хойшлуулсан хууль баталлаа.


 Дэлгэрэнгүй»

ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2012 оны 12-р сарын 24 Нийтэлсэн Бумтуяа

Боловсролын байгууллагын бүх багш, удирдах ажилтан, ажиллагсад та бүхэндээ:

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо

Цаглашгүй  их үйлс, бүтээн байгуулалт, амжилтаар үдэж

Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ

Од хийморь, амжилт дүүрэн угтахыг билэгдэн ерөөе. Та бүхэн  сайхан баярлаарай.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД АЖИЛЛАВ.

2012 оны 12-р сарын 24 Нийтэлсэн Бумтуяа

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД АЖИЛЛАВ.

 2012-2013 оны хичээлийн жилд БСГ-ын даргын 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр баталсан удирдамжийн дагуу сумдын сургуулиудад 9-р сарын 17-оос 10 дугаар сарын 11-ны өдрүүдэд, Хэрлэн сумын сургуулиудад 12 дугаар сарын 3-аас 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд ЕБ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ удаагийн зөвлөн туслах чиглэл БСШУ-ны сайдын 2007 оны 351 дүгээр тушаалын хэрэгжилт “Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай”, ЕБС-ийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилт, нэгж хичээлийн боловсруулалт, /БСШУ-ы сайдын 2011 оны 369, 2010 оны 201 тушаал/, БСШУ-ы сайдын 2010 оны 361 дүгээр тушаал “ЕБС-ийн суралцагчийн мэдлэг чадвар төлөвшлийг үнэлэх дүгнэх журам”, багшийн журнал болон анги удирдсан багшийн дэвтрийн хөтлөлт, хувийн хэргийн хөтлөлт, явцын шалгалт, түүний мөрөөр хийсэн ажил, сурган хүмүүжүүлэх судалгаа, түүний үр дүн, анги, эцэг эхтэй ажиллаж буй байдал, сурах бичгийн хүрэлцээ хангамж, суралцагчийн дэвтрийн үйл ажиллагаа багшийн хяналт, боловсролын салбарт хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт, ажлын байран дээр мэргэжил боловсролоо дээшлүүлэх ажлын төлөвлөгөө, багаар ажиллаж буй байдал, хичээлийн судалгааг нэвтрүүлж буй байдал, үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж буй байдал, сургуулийн болон анги танхимын тохижилттой танилцлаа. Хэрлэн сумын сургуулиудад бага боловсролын сургалтын менежерүүдтэй хамтран ажиллалаа. Сургууль бүрээс түгээн дэлгэрүүлэх олон санааг олж харсандаа баяртай байна.

ХЭРЛЭН СУМЫН 1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРААС ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ САНАА, ОЛОЛТТОЙ ТАЛ:

ь “Багшийн хөгжлийн түүх” карт гаргаж, 10 чиглэлээр үйл ажиллагааны тэмдэглэл, үр дүнгийн тооцоог хөтөлсөн.

ь Багш бүр өөрсдийн сонирхлын дагуу сурган хүмүүжүүлэх судалгааны ажил сонгон хийж эхлээд байгаа.

ь Монгол хэл, математик, мэдээлэл зүйн багш нараас хэрэгцээтэй сэдэв, агуулгаар цуврал сургалт авч, 14 хоног тутамд түвшинчилсэн сургалтад хамрагддаг.

ь Бага боловсролын бүх хичээлүүдээр улирлын эцэст мэдлэг, чадварыг илрүүлэх жишиг даалгавар боловсруулсан.

ь 2008-2012 онд зохион байгуулсан бүх ажлуудаа эмхэтгэсэн.

ь Багш нараас мэргэжлийн чиглэлээр хэрэгцээт номын захиалга авч нийлүүлж, мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх болон хичээл сургалтадаа ашиглаж байна.

ь 2в анги “Ном” хөтөлбөрийн хүрээнд 6 удаа “Бичил өгүүллэг” дээр ажиллаж, задлан шинжилгээ хийсэн, мөн 7 хоногт 10 бодлого аян өрнүүлж, өгүүлбэртэй бодлого бодох чадварыг нэмэгдүүлж байна.

ь Н.Буянжаргал багштай 5а ангийн бэлтгэсэн сурагчид “Ногоон гэрэл, цагаан шугам” улсын уралдаанд 12-р сард 2-р байр эзэлсэн.

 Дэлгэрэнгүй»

БАГА БОЛОВСРОЛЫН “ОНЫ ШИЛДЭГ БАГШ” ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Боловсролын байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, бага ангийн хичээлүүдийн стандартын агуулгыг эзэмшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байгаа мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай, хүүхдийн хөгжил, тэдний сайн сайхны төлөө буянтай үйл бүтээгчийг тодруулан алдаршуулахад уг журмыг мөрдөнө.

 Дэлгэрэнгүй»

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2012 оны 12-р сарын 14 Нийтэлсэн Бумтуяа

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

БШУ-ны сайдын 2012 оны 10.08-ны өдрийн А/51 тоот тушаалаар батлагдсан Ном”” хөтөлбөрийн хүрээнд Ном унших, хүүхдээр ном уншуулах, бутээлч шилдэг арга зүйг ЕБС, олон нийтэд түгээх зорилтын хүрээнд "Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй буюу унших, бичих, сэтгэн бодох арга зүй" сургалтыг 2013 оны 1 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд 5 дугаар сургууль дээр зохион байгуулна. Сургалт нь БШУ-ны сайдын зөвшөөрөл бүхий 2кредитийн 18.0 төгрөг. Сургалтад хамрагдах багшийн нэрсийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны дотор “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг цаасаар болон цахимаар ирүүлнэ үү. "Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй буюу унших, бичих, сэтгэн бодох арга зүй”сургалтын хөтөлбөр"- ийг татаж аваад танилцана уу.

" УЛСЫН УР ЧАДВАР-2012"УРАЛДААНД ДОРНОД АЙМГИЙН БАГШ НАР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

“Ур чадвар -2012”- улсын уралдаан энэ оны 11 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд явагдлаа. ЕБС-ийн багш нарын  ур чадварын уралдаан нийслэлийн  Эрдмийн-Ундраа цогцолбор сургууль дээр, СӨБ-ын багш нарын уралдаан Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэг дээр  зохион байгуулагдлаа. Ур чадварын уралдааныг Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэнгээс хамтран зохион байгуулж явууллаа. Энэхүү уралдаан 3 нэр төрлөөр явагдсан бөгөөд 9 дүүрэг, 21 аймаг тус бүрээс  цэцэрлэгийн багш, бага ангийн багш, дунд ангийн багш тус бүр 1 багш нийт 90 багш оролцов. Энэхүү уралдаанд Дорнод аймгийг төлөөлөн  дунд ангиас Flower сургуулийн нийгмийн ухааны багш Э.Орхон, бага ангиас Шинэ хөгжил цогцолбор сургуулийн бага ангийн багш Б.Энхмаа, сургуулийн өмнөх боловсролоос 8-р цэцэрлэгийн багш Б.Солонго нар  амжилттай оролцоод ирлээ. Улсын уралдааны бага ангийн багшийн төрөлд Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн багш Б.ЭНХМАА улсад 2-р байр, СӨБ-ын уралдаанд Хэрлэн сумын 8-р цэцэрлэгийн багш Б.СОЛОНГО  улсад 2-р байр эзэлж, заах арга, ур чадвараараа өндөр амжилт гаргалаа. Улсын уралдаанд амжилт гаргасан багш нартаа баяр хүргэн, ажлын амжилт хүсье.

 

Хичээл дээр баг бүрдүүлэх аргууд

2012 оны 12-р сарын 04 Нийтэлсэн Бумтуяа
Хичээл дээр баг бүрдүүлэх аргууд/ davlagaa.mn/ 

Идэвхтэй сургалтын нэгэн чухал хэсэг бол сурагчдыг багаар зохион байгуулах явдал юм. Багийг аль болох богино хугацаанд, үр ашигтай байдлаар бүрдүүлэхийг чармайх хэрэгтэй. Хийх гэж буй үйл ажиллагааны зорилгоос хамааран багийн бүрэлдэхүүн, хэмжээ янз бүр байна. Багийг бүрдүүлэх, багийн гишүүдийн тоог тогтоох хэд хэдэн хувилбарыг авч үзье.
1.    Багийн карт: Тухайн үйл ажиллагаанд хэчнээн хүн оролцох, хэдэн багаар ажиллахыг багш тогтооно. Жишээ нь: 30 сурагчтай нэг анги байлаа гэхэд 5 сурагчтай 6 баг, 6 сурагчтай 5 баг эсвэл 2 ажиглагчтай 4 сурагчтай 5 багт ажиллаж болно. Багуудын таних тэмдгийг янз бүрийн зүйлээр хийж болно.
 Дэлгэрэнгүй»

ЕБС-ийн сурах бичиг зохиоход оролцохыг урьж байна

2012 оны 12-р сарын 04 Нийтэлсэн Бумтуяа
2013-2014 оны хичээлийн жилээс сургалтад ашиглах дараах сурах бичгийг  зохиох зохиогчийн багийг урьж байна. 

       -  Сонсголын болон хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан тусгай хэрэгцээт сургалт явуулдаг сургуулийн 4, 5 дугаар ангийн Монгол хэлний    сурах бичиг. 
       -  Оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан тусгай хэрэгцээт сургалт явуулдаг сургуулийн 1 дүгээр ангийн математикийн сурах бичиг,  2 дугаар      ангийн Монгол хэлний сурах бичиг. 
 Дэлгэрэнгүй»
Сургалтын дижитал материал (VCD, DVD) бэлтгэх зохиомж бичих уралдааны тухай

 Монгол улсын Боловсрол Шинжлэх Ухааны яам, Японы “ЖАЙКА” олон улсын байгууллага, МУБИС-тай хамтран хэрэгжүүлж буй “ХӨДӨӨГИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ АХИУЛАХАД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ НЬ” төслийн албанаас багш нарын дунд уралдааныг зарлаж байна.

 Дэлгэрэнгүй»

ХӨДӨӨГИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ АХИУЛАХАД МЭДЭЭЛЛИЙНТЕХНОЛОГИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ НЬ”

СУРГАЛТЫН ТУХАЙ

Төслийн нэр: Монгол улсын боловсрол шинжлэх ухааны яам, Японы “Жайка” олон улсын байгууллага, МУБИС-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах нь”

Сургалтын хамрах хүрээ, хугацаа:

2012-2013 оны хичээлийн жилд Мэдээлэл харилцааны технологид суурилсан бага боловсролын багшийн хөгжлийг дэмжих мөн багш нар бие даан орон нутгийн төвшинд сургалтын дижитал материал боловсруулан түүнээ үр өгөөжтэй ашиглах замаар бага ангийн багш нарын ур чадварыг хөгжүүлэх талаар

ЕБ-ын сургуулийн сургалтын менежер, бага ангийн багш нар  Дэлгэрэнгүй»

Аймгийн “Ур чадвар-2012”, “Сурган хүмүүжүүлэх ухааны уншлага-2012” уралдаан явагдлаа.

Аймгийн “Ур чадвар-2012” уралдааны 3-р шатанд бага ангийн 2 бүс, дунд ангийн 2 бүсээс шалгарсан багш нар 40 минутын өмнө ээлжит хичэлийн сэдвээ сугалан бэлтгэж заалаа. Энэхүү уралдаанд бага ангийн багшийн төрөлд Шинэ хөгжил цогцолбор сургуулийн багш Б.Энхмаа 4-р ангийн монгол хэлний “Балархай эгшгийн гээгдэхгүй тохиолдол” сэдвийг зааж, тэргүүн байр, Хан-Уул цогцолбор сургуулийн багш С.Оюунтуяа 4-р ангид мөн сэдвийг зааж, 2-р байр, дунд ангийн багшийн төрөлд Flower сургуулийн нийгмийн ухааны багш 11-р ангид “Ажилгүйчүүдийн түвшин хэлбэр” сэдвийг зааж тэргүүн байр, Чулуунхороот сумын сургуулийн математкийн багш М.Гантуяа 10-р ангид “Тоон дарааллын хязгаар” сэдвийг зааж, 2-р байранд шалгарлаа. Уралдаанд амжилт гаргасан нийт багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.

“Сурган хүмүүжүүлэх ухааны уншлага-2012” уралдааны 3-р шатанд шалгарсан 10 илтгэлээс тэргүүн байранд Шинэ хөгжил цогцолбор сургуулийн нийгмийн ухааны багш Э.Болорцэцэг, бага ангийн багш С. Цагаанхүүхэн, И. Баярмаа нарын хамтарсан “Багшийн мэргэжлийн нэр хүнд” сэдэвт илтгэл, 2-р байранд Хан-Уул цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ч.Чимгээгийн “Анги удирдсан багшийн ёс зүйд хүүхдийн хүмүүжил нөлөөлж байгаа өнөөгийн байдал, сайжруулах арга зам” сэдэвт илтгэл, 3-р байранд 12-р сургуулийн бага ангийн багш О.Мөнхгэрэлийн “Багшийн ёс зүйд нөлөөлж байгаа зарим зүйлсийн талаар судалсан нь” сэдэвт илтгэлүүд шалгарлаа. 3-р шатанд шалгаран оролцсон нийт багш нарынхаа судалгаа, шинжилгээний ажилд нь их амжилтыг хүсье.

Улсын уралдаанд Дорнод аймгийн багш нараа төлөөлөн оролцох багш нартаа амжилт хүсье.

″Ном″, ″Авьяас″ хөтөлбөрийг танилцуулж байна.

2012 оны 11-р сарын 09 Нийтэлсэн Бумтуяа

"Ном", "Авьяас" хөтөлбөрийг танилцуулж байна.

БШУ-ны сайдын 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/51 тоот тушаалаар "НОМ", хөтөлбөрийг, мөн өдрийн А/52 тоот тушаалаар "АВЬЯАС" хөтөлбөрийг тус тус батлан хэрэгжүүлж байна. Та бүхэнд "Ном", "Авьяас" хөтөлбөр-ийг толилуулж байна.

Бага боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт аргазүйн төвийн 10 жилийн ойд зориулсан Шинэ зууны бага боловсролын багш” эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Нэг. Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго :

Багш бэлтгэх, тэдний мэргэжил дээшлүүлэх талаар Багшийн сургуулиас хэрэгжүүлсэн сүүлийн 10 жилийн үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт гаргаж, цаашдаа чиг хандлагыг тодорхойлох
 Дэлгэрэнгүй»

"БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ" ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН УДИРДАМЖ

Улсын хэмжээнд цэцэрлэг, сургууль бүр орон нутгийн онцлог, хүний нөөцийн давуу талд суурилан шинэчлэлийн засгийн газрын "Эрдэм боловсролтой Монгол хүн" боловсролын чанарын хөтөлбөр, бодлогыг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх арга зам, шийдлийн бодит санал санаачилгыг олон нийтийн оролцоотойгоор төлөвлөн, үр дүнг тодорхойлох зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулна. Та хэлэлцүүлгийн УДИРДАМЖ-ийг татаж авна уу. ҮРГЭЛЖЛЭЛ

″Ур чадвар-2012″ уралдааны 3-р шатны дүн гарлаа.

2012 оны 11-р сарын 05 Нийтэлсэн Бумтуяа

 ″Ур чадвар-2012″ уралдааны 3-р шатны дүн гарлаа.

"Ур чадвар -2012" уралдааны 3-р шатны бага ангийн багшийн шалгаруулалт 2012 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Уул цогцолбор  бага сургууль дээр явагдлаа. Дорнод аймгийн ЕБ-ын 24 сургуулийн багш нар 2 хэсэг болж, ур чадвараа сорилоо. Энэхүү уралдаанд Flower  сургуулийн багш оролцсонгүй. Уралдааны 1-р хэсгийн багш нарыг БСГ-ын мэргэжилтэн Ж.Бумтуяа, Хан-Уул цогцолбор сургуулийн сургалтын менежер Ч.Цогзолмаа, 8-р сургуулийн сургалтын менежер А.Мөнхжаргал, 2-р хэсгийн багш нарыг БСГ-ын мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа, 5-р сургуулийн сургалтын менежер Ш.Алтантуяа, 6-р сургуулийн сургалтын менежер С.Алтанчимэг нар шүүн явууллаа. Багш нар 40 минутын өмнө заах хичээлээ сугалан заасан. Сугалааг Flower сургуулийн сургалтын менежер Б.Энхболор зохион байгууллаа. Багш нарын ур чадварыг 7 үндсэн шалгуур 20  үзүүлэлтээр дүгнэлээ. 1-р хэсгээс Хан-Уул цогцолбор сургуулийн багш С.Оюунтуяа, Матад сумын сургуулийн багш Ч.Сарангэрэл, Гурванзагал сумын сургуулийн багш Б.Оргилтуяа, 2-р хэсгээс Шинэ хөгжил цогцолбор сургуулийн багш Б.Энхмаа, Баяндун сумын сургуулийн багш Ж.Алтансувд, Шинэ зуун сургуулийн багш Ч.Чулуунчимэг нар эхний байруудыг эзэллээ. 3-р шатанд хичээл заасан бүх багш нартаа баяр хүргэе. Та бүхэнд багш нарын үнэлгээг танилцуулж байна.

4-р шатны шалгаруулалт 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1-р ээлжний 4-5-р цагт Хан-Уул цогцолбор ахлах сургуулийн урлаг зааланд явагдах тул Хан-Уул цогцолбор сургуулийн багш С.Оюунтуяа, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн багш Б.Энхмаа нарын хичээлийг сонирхоорой.

"Сурган хүмүүжүүлэх уншлага-2012" уралдааны 2-р шатны дүн гарлаа.

2012 оны 11 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд  "Сурган хүмүүжүүлэх уншлага-2012" уралдааны 2-р шатанд сургууль, цэцэрлэгээс ирүүлсэн 33 илтгэлийг дүгнэлээ. Уралдааны 2-р шатанд шалгаран ирүүлсэн илтгэлийг 8 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 3-р шатанд оролцох "Шилдэг 10 илтгэл"-ийг шалгарууллаа. 3-р шатны шалгаруулалт 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 11 цагт Хан-Уул цогцолборын ахлах сургуулийн урлаг зааланд болно. Та бүхэн өргөнөөр оролцоно уу. Энд дараад уралдааны дүнг сонирхоно уу.

″УР ЧАДВАР-2012″ УРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ

2012 оны 11-р сарын 04 Нийтэлсэн Бумтуяа

"УР ЧАДВАР-2012" УРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ

"Ур чадвар-2012" уралдаан 2012 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Хан-Уул цогцолбор сургууль дээр зохион байгуулагдана.  Энэхүү уралдаанд III-V ангийн монгол хэл, математик, хүн орчин, дүрслэх урлаг, технологи, хүн байгаль, хүн нийгэм, эрүүл мэнд хичээлийг 40 минутын өмнө  сугалан бэлтгэн заана. 11 дүгээр сарын 4-ний 11 цагт багш нар хэсэг, ээлж, хичээл заах цаг, ангиа сугалан дараах байдлаар заах дарааллаа тогтлоо. "Ур чадвар-2012" уралдааны III-V ангийн сэдэв, "Уралдаанд оролцох багш нарын нэрс"-ийг татаж сонирхоорой.  Заах арга, ур чадвараараа сургуулиасаа шалгаран "Ур чадвар-2012"  уралдааны 3-р шатанд оролцож буй нийт багш нартаа  баяр хүргэж, амжилт хүсье.

МОНГОЛ ҮГИЙН ЧУУЛГАН БОЛНО.

2012 оны 10-р сарын 28 Нийтэлсэн Бумтуяа

МОНГОЛ ҮГИЙН ЧУУЛГАН БОЛНО.

Монгол улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлэх" арга хэмжээний тухай заасан байдаг. Үүний дагуу БШУЯ-ны сайдын тушаал гарч "Монгол үгийн чуулга" наадмыг 11-р сарын 14-ний өдөр улс орон даяар зохион байгуулахаар боллоо.
 Дэлгэрэнгүй»

БАГШИИН УР ЧАДВАРЫН УЛСЫН УРАЛДААНД ОРОЛЦОХ БАГШ НАРЫН ХИЧЭЭЛД ҮНЭЛГЭЭ ХИИХ ШАЛГУУР, ҮЗҮҮЛЭЛТ

"Багшийн ур чадвар" улсын уралдааны шалгуур үзүүлэлтийг танилцуулж байна. Энд дараад татаж авна уу.

"Багшийн ур чадвар" уралдааныг зохион байгуулах журам

БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛЫН 2012 ОНЫ 2-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН 06 ТООТ ТУШААЛ "БАГШИЙН УР ЧАДВАР" УЛСЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРМЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. Ур чадвар, 1, 2, 3, 4, 5

1-р улирлын сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах тухай

Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн "Сурагчдын улирлын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах тухай" А/86 тушаалыг хүргүүлж байна. Дэлгэрэнгүй, Тушаал

Япон улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан технологийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй “Мэдээлэл харилцааны технологи боловсролд” төслийн сургалт зохион байгуулах тухай

Хөдөөгийн бага боловсролын багш нарын мэдээлэл харилцааны технологийг ашиглах ур чадварыг дээшлүүлэх замаар боловсролын чанарыг ахиулах зорилготой “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн технологийг оновчтой ашиглах нь” сургалтыг 2012 оны 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Чойбалсан сумын ерөнхий боловсролын сургуульд Хөх-Уул бүсийн Гурванзагал, Дашбалбар, Чойбалсан Чулуунхороот, Баянтүмэн сумын сургуулиудад зохион байгуулна. Дараагийн сургалт 11 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд Хэрлэн сумын 8 дугаар сургуульд зохион байгуулагдана. 8 дугаар сургуульд болох сургалтад Хэрлэн сумын бүх сургуулиуд Булган, Матад, Халхгол, Ялалт багийн сургуулиудын багш нар хамрагдана. Тус сургалтад сургууль бүрээс 2 бага ангийн багш, сургалтын менежерийн хамт оролцоно. Сургалт тухайн өдрийн 9 цагт эхэлнэ. Сургалтад ирэхдээ дараах зүйлсийг авчирна. Үүнд:

1.“Бага ангийн багшийн гарын авлага”-2011, “Бага ангийн багшийн гарын авлага”-2012 номнууд

2. Монгол хэл, математик, хүн орчин, хүн нийгэм, дүрслэх урлаг, хөгжим, биеийн тамир, багш сурагчийн харилцаа сэдвээр гаргасан VCD- 12ш

3. Зөөврийн компьютер, хулганын хамт

4. Уртасгагч

5. Томилолт

6. Сумаас ирэх, буцах унааны баримт

4-Р АНГИЙН БАГШИЙН СУРГАЛТ БОЛЛОО.

2012 оны 10-р сарын 19 Нийтэлсэн Бумтуяа

4-Р АНГИЙН БАГШИЙН СУРГАЛТ БОЛЛОО.

Дорнод аймгийн бага боловсролын багш нарт зохион байгуулах 2012-2013 оны хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөний дагуу Хэрлэн сумын ЕБС-ийн 4-р ангийн багш нарт “ХҮН БАЙГАЛЬ” хичээлээр Жайка төрийн бус байгууллагын шугамаар Боловсрол, Соёлын газарт ажиллаж буй сайн дурын ажилтан байгалийн ухааны багш Хирано Тэрүми сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Хэрлэн сумын 11 сургууль болон Баянтүмэн сумын сургуулийн багш нийт 30 хүн хамрагдаж, 4 баг болон туршилтаар мэдлэг бүтээлгэх арга зүйд суралцав. Уг сургалтаар “Нарны энергийг мэдрэх”,”Дулааны энерги”, Бодисын төлөв байдал”, “Хатуу биеийг халаах ба хөргөх”, “Бодисын шинж чанар” сэдвүүдээр туршилт хийж, туршилтын үр дүнг тэмдэглэх, туршилт хийх явцад багш нарын анхаарах асуудлуудаар ярилцлаа.




“УР ЧАДВАР-2012”, “СХУ-2012” ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

“Багшийн ур чадварын улсын уралдааныг шалгаруулах журам”-ын дагуу “Ур чадвар-2012” уралдааны 3 дугаар шатны шалгаруулалтыг 2012 оны 11 сарын 05-06-нд, “СХУ-2012” шилдэг илтгэлийн уралдааныг 11 сарын 07-ны 11.00 цагт тус тус Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургуульд зохион байгуулна. / Шилдэг 10 илтгэл хэлэлцүүлнэ / Сургууль бүрээс шалгарсан бага, дунд ангийн багш нар, цэцэрлэг тус бүрээс нэг багш “Ур чадвар-2012” уралдаанд оролцоно. 11 сарын 04-ны 11 цагаас БСГ-т бүртгэж мандат олгоно.

“СХУ-2012” шилдэг илтгэлийн уралдаанд сургууль бүрээс шалгарсан нэг илтгэлийг цаасаар болон Fail-аар 10 сарын 31 -ны дотор манай газар хүлээн авах ба хугацаа хоцорсон, тооноос илүү илтгэл ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй болохыг мэдэгдье.

“Ур чадвар -2012” уралдаанд оролцсон багш нар шилдэг 10 илтгэлийн хэлэлцүүлэгт оролцох ба нэгдсэн дүнгийн хурал 11 сарын 07-ны 15.00 цагт тус сургуулийн урлагийн зааланд болно.

Тодруулах зүйл байвал: “Ур чадвар-2012” сургууль 99589603, 988696038 “Ур чадвар-2012” цэцэрлэг 99587747, 93065846, “СХУ-2012” шилдэг илтгэл 95828169 93065849 утсаар холбогдоно уу.


 2-Р АНГИЙН БАГШ НАРЫН НЭГДСЭН ЗААХ АРГЫН НЭГДЛИЙН АЖИЛ ЯВАГДЛАА.

БАЗАН-ийн нэгдсэн ажил Дорнод аймгийн бага боловсролын 2012-2013 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу Хэрлэн сумын ЕБС-ийн 2-р ангийн багш нарын дунд заах аргын нэгдсэн ажлыг 5-р сургуулийн бага ангийн заах аргын нэгдлийн хамт олон 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Уг нэгдсэн ажилд Хэрлэн сумын 11 сургууль, Баянтүмэн сумын сургуулийн багш нар, сургалтын менежрүүд нийт 36 хүн оролцлоо. 2–р ангийн нэгдлийн ажилд тус сургуулийн хамт олноос өөрийн сургуулийн сургалт, хүмүүжлийн ажлын үйл ажиллагааны онцлогууд болох хичээлийн судалгааг сургуульд дээрээ зохион байгуулж буй туршлага, бага ангийн хэмжээнд явагддаг дугуйлангийн үйл ажиллагаа, багш бүр сурган хүмүүжүүлэх илтгэл бичиж, эмхэтгэл болгон хэвлүүлдэг тухай, сургуулийн эрхэм зорилгын хүрээнд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, төлөвшүүлэх тал дээр зохиож буй ажлын туршлагуудаа сургалтын менежер Ш.Алтантуяа танилцууллаа. 5-р ангийн сурагчдын төлөөлөл завсарлагааны цагаар хэвшил болгосон алжаал тайлах дасгал, гимнастикийн үзүүлбэр үзүүлэв. Мөн багш Ц.Сарангэрэл “Зөв монгол хүн “хөтөлбөрийн хүрээнд “Зан чанар, хандлагыг төлөвшүүлэх”, “Мэдлэг эзэмших”, “Чадвараа хөгжүүлэх” гэсэн 3 чиглэлээр хэлэлцүүлэг явуулж, багш П.Болдчимэг”Хүүхдийн зан чанарыг хэрхэн төлөвшүүлэх вэ“ сэдвээр товч мэдээлэл хийлээ.


Хэлэлцүүлгийн явцаас...
Сурагчдын үзүүлбэрээс...

ТА ЯМАР ЗАНТАЙ ВЭ

2012 оны 10-р сарын 06 Нийтэлсэн Бумтуяа
ТА ЯМАР ЗАНТАЙ ВЭ

Сангвиник: Сайн тал нь нийтэч, эвсэг, цайлган, авхаалжтай, шинэ зvйл рvv тэмvvлдэг. Удаан хугацаагаар оюуны болон биеийн хєдєлмєр хийх чадвартай. Мэдээллийг тvргэн хvлээн авч ойлгодог. Ямар нэг зvйлд дасан зохицохдоо амархан. Хvмvvстэй хэл амаа амархан ололцдог. Жаргал, зовлонг хvлээн авдаг. Мэдрэмтгий сэтгэлийн хєдєлгєєнтэй, алхаа, гишгээ хєнгєн. Сул тал нь саваагvй, хэрэгт дуртай, хvмvvсийн уур дургvйцлийг хvргэдэг. Сониуч, замбараагvй, салан, хєнгємсєг, єнгєц гэх мэт.

 Дэлгэрэнгүй»

Өгүүлбэрзүй

2012 оны 10-р сарын 06 Нийтэлсэн Бумтуяа

Өгүүлбэрзүйн лекц

УДИРТГАЛ
(Монгол хэлний өгүүлбэрзүй, түүний үндсэн асуудал, нэгжүүдийн тогтолцоо)
Өнөөгийн хэлшинжлэлд, хэл бол тогтолцоо, хэл бол тогтолцооны тогтолцоо юм. Хэлний тогтолцоо нь дотоод бүтцийн хувьд олон давхарласан хэсэгтэй, нэг нь нөгөөтэйгөө нөхцөлдсөн харилцаа холбоо бүхий дэд хэсгүүд болохыг онол-аргазүйн эш үндэстэйгээр нотолж байна. Аливаа хэлний хэсгүүдийн нэгэн чухал дэд хэсэг буюу дэд тогтолцоо нь өгүүлбэрзүй мөн.
 Дэлгэрэнгүй»

ЕБС-ИЙН 4-5-Р АНГИУДАД  ХӨНДЛӨНГИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЕБС-ийн 4-5-р ангиудад  математик, монгол хэлний хөндлөнгийн шалгалтыг 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 1-р ээлжинд зохион байгууллаа. Энэхүү шалгалтаар өмнөх ангийн /3-4-р ангийн агуулга/ монгол хэл, математикийн хичээлийн мэдлэг, чадварыг шалгасан ба 4-р ангийн 46 бүлгийн 1158 сурагчаас 1100 сурагч шалгагдаж, математикийн хичээлийн гүйцэтгэл 72%,  дундаж оноо 12,2 “A” үнэлгээтэй -165, “В” үнэлгээтэй 188, “С” үнэлгээтэй 157, “D” үнэлгээтэй 254, “F” үнэлгээтэй 336 сурагч үнэлэгдэж, амжилт 80%, чанар 41% монгол хэлний хичээлийн гүйцэтгэл 70%,  дундаж оноо 12, “A” үнэлгээтэй -236, “В” үнэлгээтэй 252, “С” үнэлгээтэй 199, “D” үнэлгээтэй 181, “F” үнэлгээтэй 232 сурагч үнэлэгдэж, амжилт 81.6, чанар 52.7%-тай шалгагдлаа.

5-р ангийн 59 бүлгийн 1497 сурагчаас 1439 сурагч шалгагдаж, математикийн хичээлийн гүйцэтгэл 61.1%,  дундаж оноо 12, “A” үнэлгээтэй -304, “В” үнэлгээтэй 210, “С” үнэлгээтэй 173, “D” үнэлгээтэй 257, “F” үнэлгээтэй 495 сурагч, амжилт 63.7, чанар 33.9% монгол хэлний хичээлийн гүйцэтгэл 75%,  дундаж оноо 14.2, “A” үнэлгээтэй -530, “В” үнэлгээтэй 326, “С” үнэлгээтэй 170, “D” үнэлгээтэй 148, “F” үнэлгээтэй 265 сурагч, амжилт 79.5, чанар 57%-тай шалгагдлаа. “Шалгалтын сэдэв, 4-р ангийн үнэлгээ, 5-р ангийн үнэлгээ –г танилцуулж байна.

ЕБС-ИЙН 2-3-Р АНГИЙН ХӨНДЛӨНГИЙН ШАЛГАЛТЫН ТУХАЙ

2012 оны 10-р сарын 02 Нийтэлсэн Бумтуяа

ЕБС-ИЙН 2-3-Р АНГИУДАД  ХӨНДЛӨНГИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЕБС-ийн 2-3-р ангиудад  математик, монгол хэлний хөндлөнгийн шалгалт 2012 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн 1-р ээлжинд зохион байгуулагдлаа. Энэхүү шалгалтаар өмнөх ангийн монгол хэл, математикийн хичээлийн мэдлэг, чадварыг шалгасан ба 2-р ангийн 47 бүлгийн 1201 сурагчаас 1144 сурагч шалгагдаж, монгол хэлний гүйцэтгэл 82%,  дундаж оноо 8.6, хангалттай үнэлгээтэй 1027 сурагч, хангалтгүй үнэлгээтэй 115 сурагч, математикийн хичээлийн гүйцэтгэл 86%,  дундаж оноо 8.6, хангалттай үнэлгээтэй 1062 сурагч, хангалтгүй үнэлгээтэй 82 сурагч, 3-р ангийн 50 бүлгийн 1239 сурагчаас 1177 сурагч шалгагдаж, монгол хэлний гүйцэтгэл 67%, дундаж оноо 9.3, хангалттай үнэлгээтэй 880 сурагч, хангалтгүй үнэлгээтэй 297 сурагч, математикийн хичээлийн гүйцэтгэл 75%,  дундаж оноо 12.53, хангалттай үнэлгээтэй 940 сурагч, хангалтгүй үнэлгээтэй 237 сурагч шалгагдлаа. “Шалгалтын сэдэв, 2-р ангийн үнэлгээ, 3-р ангийн үнэлгээ –г танилцуулж байна.

Заавал унших номын жагсаалтад саналаа өгнө үү

2012 оны 09-р сарын 23 Нийтэлсэн Бумтуяа
Заавал унших номын жагсаалтад саналаа өгнө үү
Ном судрыг дээдэлдэг уламжлалт ёс заншлаа хойч үеийнхэнд өвлүүлэх, номтой нөхөрлүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, жил бүрийн 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийг "Номын баярын өдөр" болгон улс даяар ёслон тэмдэглэж байна.
Эрдэмд боловсрох хүсэл эрмэлзэл, аж төрөхүйн ухаарал, бие даасан бүтээлч чанарыг өсвөр үеийнхэнд эзэмшүүлэх үр дүнтэй арга нь ном учраас хүүхдийг номтой нөхөрлөх дадал хэвшилтэй болгох, нийгмийн орчныг бүрдүүлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх гэж байна. Дэлгэрэнгүй»

Стрессээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?/ Давлагаа сайтаас/

Та стрессддэг үү? Стрессдэж байгаадаа сэтгэл санаагаа зовоодог уу? Тийм бол битгий өөрийгөө зовоо! Хэрвээ та амжилт өөд явж байгаа, мөн гайхамшгийг өөрөөсөө хайж байгаа бол илүү ихээр стрессдэх тохиолдол бий. Надад ч гэсэн стрессдэх тохиолдол их гардаг.

 Дэлгэрэнгүй»

АНУ-ын Калифорни мужийн бага ангийн багш / Давлагаа сайтаас/

АНУ-д бага ангийн багш бэлтгэх үйл явц манайхаас их өөр. Тэнд жинхэнэ мэргэжлийн диплом авах хүртэл дор хаяж 8-10 жил зарцуулна. Учир нь Их сургуулиа төгсөөд манайх шиг шууд мэргэжлийн дипломоо авдаггүй, харин үүний оронд “Урьдчилсан диплом” гэх зүйлийг гардан авна.

 Дэлгэрэнгүй»

   “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн     харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийн талаар
Япон Улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага, Монгол Улсын БШУЯ, Японы Токиогийн технологийн сургууль, МУБИС хамтран “Хөдөөгийн бага боловсролын чанарыг ахиулахад мэдээллийн харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төслийг 2012-2017 онд хэрэгжүүлэхээр боллоо.  Төслийн гол зорилго нь “Суралцахуйг дэмжих арга зүйг дэмжин хөгжүүлэх нь сургалтын чанарт нөлөөлж улмаар сурагчдын сурах үйл явцад нөлөөлөх” юм.

 Дэлгэрэнгүй»

Монгол хэлний эргэлзээтэй бичигддэг 700 үгийг толилуулж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөлгөөн”-ийг хэл бичгийн эрдэмтдийн дунд 2011 онд зохион байгуулсан билээ. Тус зөвлөлгөөнөөр кирил бичгийн зөв бичих дүрэм болоод олон хувилбараар бичдэг үгсийг нэг мөр болгон оноон тогтоох асуудлыг хэлэлцсэн юм. Түүнчлэн эргэлзээтэй бичигддэг нийт 700 орчим үгийг толилуулж байна. 700 үгээ татаарай.

Номын баяр тэмдэглэх тухай

2012 оны 09-р сарын 14 Нийтэлсэн Бумтуяа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Номын баяр тэмдэглэх" тухай  2012 оны 258-р зарлигийг танилцуулж байна. Дэлгэрэнгүй Сайдын тушаал

Боловсролын бодлогыг хүүхэд бүрт

2012 оны 09-р сарын 14 Нийтэлсэн Бумтуяа

БШУ-НЫ САЙДЫН МЭДЭЭЛЭЛ

Улс орны хөгжлийн түлхүүр, тэргүүлэх салбар бол боловсрол. Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан шинэ сайдаас уг салбарын өмнө тулгамдаж байгаа зорилго, зорилт, шийдвэрлэх арга зам, тохиолдож буй хүндрэл бэрхшээл юу байгаа талаар мэдээлэл өглөө.

Боловсролын бодлогыг хүүхэд бүрт

-Мэдээж хамгийн том зорилт бол өнөөдрийг хүртэл бий болгосон боловсролын салбарын ололтуудыг баталгаажуулах. Үүний зэрэгцээ салбарыг цааш яаж хөгжүүлэх бодлогыг гаргаж байгаа. Хөгжлийн бодлогыг базаад томъёолох юм бол “Боловсролын бодлогыг хүүхэд бүрт” гэж болно. Хүүхэд бүрт хандсан сургалтын, боловсролын бодлого байна. Сургууль ярьдаг, эсвэл орчин ярьдаг байдлаас илүүтэй бид хүүхэд бүрийн тухай ярьдаг, хүүхэд бүрийн авьяас чадварыг нээдэг, хүүхэд бүрт анхаарал тавьж, хүүхэд бүрт зориулсан программтай ганцаарчилсан сургалтын системийг бий болгох нь манай багийнхны шинэ зорилт юм. Ийм бодлого дэвшүүлэх гэж байна. Хүүхэд бүр анхаарлын төвд орно гэсэн үг.Дэлгэрэнгүй нь

БАГА АНГИЙН БАГШИЙН БОЛОН АНГИ, БҮЛГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ СУДАЛГААНЫ ЗАГВАР

Бага ангийн дэлгэрэнгүй судалгааг дараах загварын дагуу гарган, 2012 оны 9 дүгээр сарын 15-ны дотор цахимаар болон цаасаар ирүүлнэ үү.  Судалгааны загвар

Adobe Reader

2012 оны 09-р сарын 05 Нийтэлсэн Бумтуяа

Adobe Reader програмын суулгац

Adobe Reader програмын суулгацыг татаж авна уу 5-р ангийн хөтөлбөр, зөвлөмж дээрх програм суулгасан тохиолдолд нээгдэнэ. Adobe Reader

ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2012 оны 09-р сарын 01 Нийтэлсэн Бумтуяа

ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт багш, боловсролын салбарт ажиллаж буй нийт албан хаагчид, эцэг эхчүүд та бүхэндээ шинэ хичээлийн жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

2012-2013 оны хичээлийн жил нь Монгол Улсын боловсролын салбарт гарсан шинэчлэлийг хэрэгжүүлэх ихээхэн онцлогтой жил юм.

2012 оны 5 дугаар сард Монгол Улсын Их Хурлаар Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж багш төдийгүй боловсролын салбарын нийт ажиллагсдын нийгмийн асуудлыг дэмжсэн тодорхой зохицуулалтууд хийгдсэн билээ. Ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг 5+4+3 болгож,  дэлхий нийтийн жишигт нийцсэн 12 жилийн тогтолцоог баталгаажууллаа.

 Дэлгэрэнгүй»

12 жилийн 5-р ангийн сургалтын хөтөлбөр, зөвлөмжийг танилцуулж байна.

БСШУ-ны сайдын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 470-р тушаалаар батлагдсан 5-р ангийн сургалтын хөтөлбөр, хэрэгжүүлэх зөвлөмжийг хүргүүлж байна. Та Adobe Reader  програмыг суулгасан тохиолдолд унших тул анхаарна уу. 12 жилийн 5-р ангийн сургалтын хөтөлбөр, зөвлөмж

Иргэний боловсролын 4-12 дугаар ангийн агуулгын хүрээ

2012 оны 09-р сарын 01 Нийтэлсэн Бумтуяа

Иргэний боловсролын 4-12 дугаар ангийн агуулгын хүрээ

БСШУ-ны сайдын 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан А-208 тоот тушаалаар батлагдсан Иргэний боловсролын 4-12 дугаар ангийн агуулгын хүрээг тушаалын хамт танилцуулж байна. Та "Иргэний боловсролын агуулгын хүрээ"-г татаж аваарай.

2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД БАГА БОЛОВСРОЛЫН БАГШ НАРЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

2012-2013 оны хичээлийн жилд бага боловсролын багш нарын хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулж байна. Та бүхэн энд дараад татаж авна уу.

2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГА БОЛОВСРОЛЫН НЭГЖ ХИЧЭЭЛИЙН СЭДВҮҮД

2012-2013 оны хичээлийн жилийн бага боловсролын нэгж хичээлийн сэдвүүдийг шинэчлэн сайжруулан танилцуулж байна. Та бүхэн энд дараад татаж авна уу.

Сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтцийг танилцуулж байна.

2012-2013 оны хичээлийн жилийн бүтэц, сургалтын төлөвлөгөө 2011 оны 9 дүгээр сарын 28-ны 369 тоот тушаалыг танилцуулж байна. Та энд дараад татаж авна уу.Adobe Reader/

2012-2013 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГА ХУРЛААР ТАВИГДСАН БСГ-ЫН 2011-2012 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛТЫН ХЭРЭГЖИЛТ,ҮР ДҮН илтгэлийг толилуулж байна.

Эрхэм хүндэт багш-сурган хүмүүжүүлэгчид ээ !

Эрхэм хүндэт бага хурлын зочид, төлөөлөгчид өө !

 Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтган, шинэ хичээлийн жилийн мэндийг дэвшүүлье. Та бүхэн зуны амралтаа тавтай сайхан өнгөрөөж, ирэх шинэ хичээлийн жилдээ улам их эрч хүчтэй ажиллах итгэл төгс байгаа гэдэгт найдаж байна.

2011-2012 оны хичээлийн жил нь бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн стандарт хөтөлбөртэй уялдуулан шинэчилж, боловсролын чанарын баталгааг хангах бодлого, бага насны хүүхдийн хөгжлийн стандартыг хэрэгжүүлж эхлэх, түүнчлэн эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангасан хяналтын систем бүхий үдийн хоолны үйлчилгээний загваруудыг бий болгох, хүүхэд багачуудыг эх орноороо бахархдаг, үндэсний ёс заншлаа дээдэлж, өдөр тутмын амьдралдаа хэвшил болгосон, үндэсний ухамсар, мэдрэмжтэй, хариуцлагтай иргэн болгож төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх шинэ хичээлийг орж эхлэх зэрэг хэд хэдэн онцлогтой байсан.
 Дэлгэрэнгүй»

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах тухай

2012 оны 08-р сарын 27 Нийтэлсэн Бумтуяа

2012-2013 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах тухай

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах тухай БШУЯ-ны сайдын  2012 оны 8 дугаар сарын 24-ны 5182 тоот албан тоотыг хүргүүлж байна. Энэхүү албан тоот Adobe Reader программ дээр байгаа. Та энд дараад татаж авна уу.

Шинэчлэлийн Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого, БШУЯ-аас 2012-2013 оны хичээлийн жилд дэвшүүлсэн  зорилтыг танилцуулж байна.
Боловсролын салбар нь нийгэмд бие дааж, өөрөө хөгжих чадвартай ЗӨВ МОНГОЛ ХҮН-ийг хөгжүүлэх түүхэн цаг үетэй тулгарч байна. Монгол Улсыг дэлхийн хөгжилтэй орон болгоход хүнээ хөгжүүлэх цогц боловсролын бодлого хэрэгцээтэй байна. Монгол Улсыг үсрэнгүй хөгжилд хүргэх, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн ажиллаж, амьдрах чадвартай хүнийг хөгжүүлэх шаардлагатай байна. Дэлгэрэнгүйг энд дараад татаж авна уу.

Сургалт зохион байгуулах тухай

2012 оны 08-р сарын 21 Нийтэлсэн Бумтуяа

Сургалт зохион байгуулах тухай

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн V, X ангийн хөтөлбөр, зөвлөмжийн сургалт 8 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд болно. Сургалтад 2012-2013 оны хичээлийн жилд 12 жилийн V, X ангид хичээл заах багш нар болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, сургалтын менежерүүд хамрагдах бөгөөд сургуулиуд 12 жилийн V, X ангид хичээл заах зөвхөн 1 багшийг мэргэжил бүрээс сонгон сургалтанд оролцуулахыг анхааруулья. Сургалт 8 дугаар сарын 23-ны 8.00 цагаас Техник технологийн коллежийн лекцийн танхимд эхлэх тул багш нараа цагт нь бүрэн хамруулахыг хүсье.

Аймгийн Багш нарын бага хурал 8 дугаар сарын 25-ны 10.00 цагаас Бөхийн өргөөнд болно. Бага хуралд сургалтад хамрагдсан багш нараа бүрэн оролцуулна уу.

Япон дах сургалт

2012 оны 07-р сарын 14 Нийтэлсэн Бумтуяа

   Сургуулийн удирдлагуудад зориулсан сургалтыг зохион байгуулав.
Нийслэл Токио, Оота дүүргийн харъяа Минэмачи бага сургуулийн захирал, сургалтын менежерийн хамт (ар тал нь Кавасаки хот, Мусашикосүги)

Японы Токио хот болон Канагава, Нагано мужид төслийн I, II шатны загвар аймгийн БСГ-ын мэргэжилтэн, загвар сургуулиудийн удирдлагуудад зориулсан сургалт 2012 оны 6-р сарын 16-аас 7-р сарын 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн сургалтын зорилго нь 1) Япон багш нарын арга зүйгээс суралцах 2) Японы сургуулиудын өөрийн сургууль дээрээ хэрхэн багш нарынхаа багшлах ур чадвар, арга зүйг сайжруулж байгаатай нь, сургууль дээрээ зохион байгуулж байгаа хичээлийн  судалгааны хэрэгжилттэй нь танилцах, суралцах явдал байлаа.

 Дэлгэрэнгүй»

2012-2013 оны хичээлийн жилд 1-р ангид хичээл заах багш нарын анхааралд

      2012-2013 оны хичээлийн жилд 1-р ангид хичээл заах багш нарын  сургалт 2012 оны 7 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Дорнод дээд сургууль дээр зохион байгуулах тул багш нар амралтаа зохицуулан сургалтадаа бүрэн хамрагдахыг хүсье. Багш нар БСШУ-ны сайдын 2008 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 424 дүгээр тушаалаар батлагдсан 1-р ангийн үндэсний хөтөлбөр, сурах бичгүүдийг авчирна уу, мөн сумын сургуулийн багш нар ирэх, буцах унааны баримт, албан томилолтын хуудастай ирэхийг мэдэгдье.

Та хүүхдийнхээ ой тогтоох чадварыг хөгжүүлэхэд тусалдаг уу? 

Зарим эцэг эх хүүхдийнх нь ой тогтоолт төдийлөн сайн биш байна гэдгийг мэддэг боловч хэрхэн туслах аргаа олдоггүй. Иймд бид вэбсайтдаа хүүхдийн урт хугацааны ой санамжийг зөв, цэгцтэй хөгжүүлэх зарим аргаас танилцуулж байгаа билээ. Эдгээр энгийн арга нь хүүхдийн тань ой тогтоолтыг сайжруулахаас гадна хүүхэд өөрийн хийж буй үйлээ хянаж сурах чадварт давхар сургадаг байна. Эдгээр аргыг багш нар ч мөн ашиглах боломжтой.
 Дэлгэрэнгүй»

Герман улсын Бага боловсролын эх хэлний стандарт

2012 оны 06-р сарын 11 Нийтэлсэн Бумтуяа
Герман улсын Бага боловсролын эх хэлний стандарт

Монгол улсын “Бага боловсролын стандарт”-ыг уншиж судалж, түүний дагуу сургалтын үйл ажиллагаагаа зохион явуулдаг сургуулийн удирдлагууд ялангуяа бага боловсролын менежер, багш нарт зориулж Герман улсын Бага боловсролын эх хэлний стандартын талаарх мэдээллийг толилуулъя. Энэхүү материалыг уншиж судлаад санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг танд үлдээе. 
 Дэлгэрэнгүй»

Сургалтын менежерийн тайлан хамгаалалт /үргэлжлэл/

2012 оны 06-р сарын 11 Нийтэлсэн Бумтуяа

 Сургалтын менежерийн тайлан хамгаалалт /үргэлжлэл/

Баян-Уул, Дашбалбар, Цагаан-Овоо, Чойбалсан сумын тайланг танилцуулж байна.

Шаазгай

2012 оны 06-р сарын 07 Нийтэлсэн Бумтуяа
Оюуны өмчийг хамгаалах төвийн хүсэлтээр таны блогтоо оруулсан "Шаазгай" блогийн бичлэгийг устгасан болно. Дэлгэрэнгүй»

Шийдвэрлэх нас - 6 дугаар бүлэг

2012 оны 06-р сарын 07 Нийтэлсэн Бумтуяа
Шийдвэрлэх нас - 6 дугаар бүлэг

Уншигчиддаа “Шийдвэрлэх нас” номынхоо сүүлчийн бүлэг болох “Эцэг эхийн харилцаа-хүмүүжлийн арга барил” хэмээх 6 дугаар бүлгийг танилцуулж байна. Энэ бүлэг бол зөвхөн бага насны хүүхэдтэй эцэг эх төдийгүй бүх ээж аав нарт хамааралтай. Хүүхэдтэйгээ харилцах, тэдэнтэй ажиллахдаа бид мэдэхгүйгээс мөн санаандгүйгээр цөөнгүй алдаа гаргадаг. Ийм алдаанаас зайлсхийж, хүүхдээ зөв төлөвшилтэй, аз жаргалтай сайн хүн болгоход энэ бүлэг танд тусална. Эндээс та хүүхдээ хүмүүжүүлэх эерэг аргуудад суралцахын зэрэгцээ хүүхдэдээ хандах хандлагаа ч эргэн харж магадгүй.
 Дэлгэрэнгүй»

Таамаглал дэвшүүлэх арга

2012 оны 06-р сарын 07 Нийтэлсэн Бумтуяа
Таамаглал дэвшүүлэх арга

Бага ангийн сурагчдын унших чадварыг хөгжүүлэх арга барилуудыг олон янзаар ангилдаг. Сүүлийн үед практикт өргөн хэрэглэж буй аргуудаас дурдвал Таамаглал дэвшүүлэх арга, Асуулт тавих арга, KWHL арга, Унших хурдаа тохируулах арга, Давтан унших арга, Уншсан зүйлээ илэрхийлэх арга, Үгсийн сангаа баяжуулах аргууд (1) юм. Ингээд та бүхэнд таамаглал дэвшүүлэх аргыг танилцуулъя.
 Дэлгэрэнгүй»

“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН АВАХ ТУХАЙ

2011-2012 оны хичээлийн жилийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг 2012 оны 6 дугаар сарын 8-ны дотор өгнө үү. Тайланг өмнөх жилүүдийн адил дараах загвараар гаргана.

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

Хоёр: Үдийн цайны цэс нэр төрөл давтамж

Гурав: Хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт хадгалалт:

Дөрөв: Хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдал түүний чанар илчлэг байдал:

Тав: Сургалт сурталчилгаа:

Зургаа: Орчны эрүүл ахуй

Долоо Үдийн цай хөтөлбөрт эцэг эх асран хамгаалагчдын оролцоо

Найм: Санхүүжилт:

Ес: Хяналт шалгалт:

Арав: Хөтөлбөр хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл

Арван нэг: Дүгнэлт

Арван хоёр:Санал

Жич: Үйл ажиллагааны зураг, судалгааг хавсаргах

Тайланг электрон хэлбэрээр БСШУЯ-д 6 дугаар сарын 08-ны өдөр нэгтгэн явуулах тул хугацаандаа өгөхийг хүсье.

БСГ-ын мэргэжилтэн Ж.Бумтуяа

Сургалтын менежерийн тайлан хамгаалалт /үргэлжлэл/

2012 оны 06-р сарын 06 Нийтэлсэн Бумтуяа

Сургалтын менежерийн тайлан/ үргэлжлэл/

Хэрлэн сумын Хан-Уул цогцолбор сургууль, Шинэ хөгжил цогцолбор сургууль, Flower сургуулийн 2011-2012 оны хичээлийн жилийн зорилтын хүрээнд зохион байгуулсан ажлын тайланг танилцуулж байна. Хан-Уул, Шинэ хөгжил, Flower

2011-2012 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АНГИ ДЭВШИХ БОЛОН ТӨГСӨХ ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭ

  2011-2012 оны хичээлийн жилийн анги дэвших болон төгсөх ангийн шалгалтын дүнг сургуулиудаас авч нэгтгэлээ. Энэ жил журамд өөрчлөлт орсны дагуу сургууль шалгалтуудыг зохион байгуулж, дүнгээ ирүүллээ. Та бүхэнд анги дэвших болон төгсөх ангийн шалгалтын дүнг танилцуулж байна. Дүн

Элсэлтийн ерөнхий шалгалтад ажиллах хянагч багш нарын анхааралд

"Элсэлтийн өрөнхий шалгалт-2012"  хянагч багшаар ажиллах  багш нарт зориулсан танилцуулга мэдээллийг хүргэж байна. Та 3 өдөр ажиллахдаа дараах санамж, зөвлөгөөний дагуу ажиллаарай.  Та бүхэнд амжилт хүсье.Та энд дараад татаж уншаарай.

Музей үзээрэй, ямар музей үзэхийг хүүхэд тань шийдэг

2012 оны 06-р сарын 05 Нийтэлсэн Бумтуяа
Музей үзээрэй, ямар музей үзэхийг хүүхэд тань шийдэг

“Хүүхэдтэйгээ хамт зайлшгүй хийх 99 зүйл”-ийн тавдугаар зүйл болох “Музей үзээрэй, ямар музей үзэхийг хүүхэд тань шийдэг” хэсгийг танд танилцуулж байна. Музей бол томчуудад төдийгүй хүүхдэд сонирхолтой, сэтгэлийг нь эзэмддэг зүйл. Үүнд зөв хандаж, хөгжилтэйгээр зохион байгуулбал тэдний амьдралын замналд ч нөлөөлж мэднэ.
 Дэлгэрэнгүй»

Унших арга барилыг сайжруулах дасгал ажил

2012 оны 06-р сарын 05 Нийтэлсэн Бумтуяа
Унших арга барилыг сайжруулах дасгал ажил

Бага  ангийн багш бид нар хүүхдээ уншуулж сургахын тулд сургалтын олон янзын арга хэрэглэхээс гадна тухайн ангийнхаа сурагчдын чадварт нь тохируулж багш бүр л шинээр арга зүй, дасгал ажил, сургалтын тоглоомуудыг боловсруулж байнга хэрэглэдэг билээ. Харин тэрхүү боловсруулсан шинэлэг арга туршлагаа улам боловсронгуй болгож,  нийтийн хүртээл болголгүй орхидог нь бидний нийтлэг дутагдал юм. АНУ-ын Аризона мужийн их сургуулийн профессор Вэтти, Вэргэрон нарын боловсруулсан бага ангийн сурагчдын унших чадварыг сайжруулах дасгал ажлыг толилуулж байна.
 Дэлгэрэнгүй»

Сургалтын менежерийн тайлан хамгаалалт /үргэлжлэл/

2012 оны 06-р сарын 05 Нийтэлсэн Бумтуяа

Сургалтын менежерийн тайлан хамгаалалт /үргэлжлэл/

Хэрлэн сумын 6, 8, 11, 12-р сургуулийн тайланг танилцуулж байна. 6-р сургууль, 8-р сургууль, 11-р сургууль, 12-р сургуулийн тайланг татаж үзнэ үү.

Сургалтын менежерийн тайлан хамгаалалт боллоо.

2012 оны 06-р сарын 05 Нийтэлсэн Бумтуяа

Сургалтын менежерийн тайлан хамгаалалт боллоо.

2012 оны 5 дугаар сарын 29-ны өдөр БСГ-ын бага боловсролын мэргэжилтэн болон Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулиудын бага боловсролын сургалтын менежерүүд 2011-2012 оны хичээлийн жилд зохион байгуулсан ажлын тайлангаа тайлагнав. Энэ хичээлийн жилд БСШУЯ болон БСГ-аас дэвшүүлсэн зорилтын хүрээнд 17 үзүүлэлтийн дагуу тайлангаа бэлтгэн хэлэлцүүлэв. Та бүхэн сургуулиудын бүтээлч санаачилга, туршлагуудыг сонирхоорой. Сургуулиудын тайланг цуврал  байдлаар нийтлэх бөгөөд энэ удаад бага боловсролын мэргэжилтний 6 зорилтын хүрээнд зохион байгуулсан ажлууд, түүний үр, цаашид анхаарах асуудлуудын талаарх мэдээлэл мөн 1, 2, 5-р сургуулийн тайланг танилцуулж байна. БСГ-тайлан, 1-р сургууль, 2-р сургууль, 5-р сургууль

2011-2012 оны хичээлийн жилийн "Элсэлтийн ерөнхий шалгалт"-д ажиллах хянагч багш нарын нэрс

Элсэлтийн ерөнхий шалгалт 2012 оны 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд Хэрлэн сумын 1 дүгээр сургууль дээр явагдах гэж байна. Дараах  58 багш нар 6 дугаар сарын 7-ны өдрийн 15 цагт хайч,  скочтой ирнэ үү. 3 өдөр ажиллах журмыг танилцуулна. Хянагч багшаар ажиллах багш нэрсийг танилцуулж байна. Нэрс

Төгсөлтийн мэдээний маягт өөрчлөгдөв.

2012 оны 05-р сарын 24 Нийтэлсэн Бумтуяа

              ТӨГСӨЛТИЙН МЭДЭЭНИЙ МАЯГТ ӨӨРЧЛӨГДӨВ.

2011-2012 оны хичээлийн жилийн төгсгөл ойртож байгаа бөгөөд энэ хичээлийн жил хоёр 9-р анги /11 жилийн, 12 жилийн/ төгсөж байгаагаараа онцлог юм. Иймд энэхүү онцлогт тохируулан төгсөлтийн мэдээний маягт өөрчлөгдсөн тул та бүхэн маягттай танилцан шинэчлэгдсэн маягтаар мэдээгээ өгнө үү. Маягтыг хавсаргасан болно.

Энэ төгсөлтийн мэдээг гаргахдаа:

1. БДБ-20 маягтаар өдөр, орой, эчнээгээр төгсөгчдийн нэгтгэсэн мэдээ

2. БДБ-20.1 маягтаар албан бус боловсролын мэдээ

3. БДБ-21 маягт /өдөр, дүйцсэн хөтөлбөр/

4. БДБ-21.1 /өдөр, орой, эчнээ, дүйцсэн хөтөлбөр/-ийн мэдээллүүдийг тус тус гарган хүргүүлнэ. БДБ-20 Мэдээний маягт өөрчлөлт

Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг танилцуулж байна.

 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Засгийн Газрын 78 дугаар  тогтоол "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг танилцуулж байна. Та энд дараад татаж авна уу.

Сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтцийг батлах тухай

БСШУ-ны сайдын 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 369 дүгээр тушаал  "Сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтцийг батлах" тухай тушаалыг хүргүүлж байна. 2012-2013 оны хичээлийн жилийн 1-12 дугаар ангийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн жилийн бүтцийг  танилцуулж байна. Тушаалыг татна уу.

БСШУЯ-ны сайдын тушаалыг хүргүүлж байна.

2012 оны 05-р сарын 22 Нийтэлсэн Бумтуяа

БСШУЯ-ны сайдын 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 206-р тушаалыг хүргүүлж байна.

   2011-2012 оны хичээлийн жилийн төгсөлт, 2012-2013 оны хичээлийн жилийн элсэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний чиглэлийг хүргүүлж байна. Тушаал 2012 оны 5 дугаар сарын 21

Боловсролын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөс...

2012 оны 05-р сарын 18 Нийтэлсэн Бумтуяа

БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ОРСОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨС...

Монгол Улсын Их Хурлын 2012 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн хуралдаанаар боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, бага дунд боловсролын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, сургуулийн өмнөх боловсролын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа. Хуульд өөрчлөлт орсон талаарх мэдээллийг хүргүүлж байна. Нэмэлт өөрчлөлт

Сургалтын менежерийн анхааралд

2012 оны 05-р сарын 17 Нийтэлсэн Бумтуяа

СУРГАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АНХААРАЛД

2011-2012 оны хичээлийн жилд шинээр багшлах эрх багш нарын материалыг 2012 оны 5 дугаар сарын 21 хүртэл хүлээн авна. БСШУ-ны сайдын 11 сарын 13-ны өдрийн 74 дүгээр тушаал  Багшлах эрх олгох, хасах журам”-ын дагуу материалаа бүрдүүлэн өгнө үү.

Мөн бага, суурь, бүрэн дунд боловсролын анги дэвших болон сургууль төгсөх шалгалтын сэдэв болон дүнг 2012 оны 5 дугаар сарын 25-ны дотор ирүүлэхийг мэдэгдье.

 

Боловсролын баримт бичгийн бичилтийн талаар/ үргэлжлэл/

Боловсролын гэрчилгээ, үнэмлэхэд монгол бичгээр хөндлөнгөөр бус босоогоор нь бичих болсон тул загварыг хүргүүлж байна. Бичилтийн загвар

Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай”

2012 оны 05-р сарын 17 Нийтэлсэн Бумтуяа

“ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ”

Сайн уу? 2011-2012 оны хичээлийн жилийн жил дуусч байгаатай холбогдуулан ЕБС-ийн 5, 9, 11 болон бусад ангийн төгсөлтийн үйл ажиллагаа орон даяар зохион байгуулагдаж байна. Иймд аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрууд, дүүргийн Боловсролын хэлтсүүд, нийт ерөнхий боловсролын сургууль, түүнчлэн хүүхдийн цэцэрлэгүүд БСШУ-ы сайдын “Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай” 2008 оны 232 дугаар тушаалыг баримталж ажиллахыг мэдэгдэж байна. Төгсөлтийн арга хэмжээг энэхүү тушаалаар хориглосон хэлбэр, агуулга, хугацаагаар зохион байгуулснаас үүдэн суралцагч, хүүхдийн эрүүл мэнд, осол аюулгүй байдал, багшийн ёс зүй, сургалтын байгууллагын нэр хүнд, хүрээлэн буй орчинд хор хохирол учруулсан үйл/байдал үүсч болзошгүйг анхааруулахын хамт тушаал зөрчсөн үйлдлийг таслан зогсоож ажиллана гэдэгт найдаж байна. Үүний хамт хавар, намрын хуурайшилтын улиралд ногоон бүсэд суралцагч, хүүхдийн аялал зугаалга зохион байгуулахгүй байх тухай албан тоотыг хүргүүллээ. Мөрдөж ажиллахыг хүсье. Албан тоот татаж авна уу.

Ерөнхий боловсролын газар

Боловсролын бичиг баримт олгоход анхаарах зөвлөмж, “Б” маягт, гэрчилгээ, үнэмлэхний загвар

Сайн байцгаана уу. Та бүхэнд Боловсролын бичиг баримт олгоход анхаарах зөвлөмж, “Б” маягт, гэрчилгээ, үнэмлэхний загварт бичилт хийсэн эхүүдийг үүгээр хүргүүлж байна. Зөвлөмж, “Б” маягт суурь,Б” маягт бүрэн дунд, гэрчилгээ, үнэмлэхний загвар

Шалгалт зохион байгуулах тухай

2012 оны 05-р сарын 17 Нийтэлсэн Бумтуяа

Шалгалт зохион байгуулах тухай

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Журам, заавар, загвар батлах тухай” 2010 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 361 дүгээр тушаал, 2011 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 118 дугаар тушаалаар анги дэвших болон төгсөх шалгалтыг сургууль зохион байгуулж байгаа билээ.

Аймаг, нийслэлийн 31 лаборатори сургуулийн хувьд ч мөн адил бөгөөд нэмэлт тодотгол хийх үүднээс Та бүхэнд "Шалгалт зохион байгуулах, журнал хөтлөх тухай” албан бичгийг хавсарган илгээлээ.

 Лаборатори сургуулиудын бага, дунд боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн тохирцыг шалгах бэлтгэл туршилтад хамрагдаж буй 5, 9, 10 дугаар ангийн сонгосон бүлгийн хувьд энэхүү албан бичигт заасан хувилбаруудаас сонгон туршиж буй хичээлийн шалгалтыг зохион байгуулж болно.Тушаалыг татаарай.

Ерөнхий боловсролын газар

мэргэжилтэн Р.Балжинням, Ч.Ганцэцэг, Б.Эрдэнэчимэг

Хүүхдэд бий болдог сэтгэл зүйн хямрал

2012 оны 05-р сарын 15 Нийтэлсэн Бумтуяа

Хүүхдэд бий болдог сэтгэл зүйн хямрал

Ухаалаг багш нар болон эцэг эхчүүд хүүхдүүдэд нь дарамт байгаа эсэхийг ажиглан, дарамтыг давж гарахад нь тусладаг. Энэ нь хүүхдүүдэд хайртай гэдгээ харуулах онцгой арга зам юм. Өнөө үед хүүхдүүд нэлээд дарамттай байдгаас хийх ёстой зүйлээ хийхгүй, урам хугардаг.
 Дэлгэрэнгүй»

Хүүхэд яагаад хулгай хийдэг вэ?

2012 оны 05-р сарын 15 Нийтэлсэн Бумтуяа

Хүүхэд яагаад хулгай хийдэг вэ?

  Бага насны  хүүхдийн хувьд хийж байгаа үйлдлээ хулгай гэж мэддэггүйгээс гадна зүгээр л сэмхэн юмыг авах гэж оролддог. Гэвч эцэг эхчүүд олонтоо давтагдаж байгаа үйлдээс  нь ичиж санаа зовсноосоо болоод нуудаг бөгөөд хэрхэн яаж хандахаа мэддэггүй.
 Дэлгэрэнгүй»

Та хүүхэдтэйгээ нар мандах, жаргахыг ажиглаарай

2012 оны 05-р сарын 04 Нийтэлсэн Бумтуяа
Та хүүхэдтэйгээ нар мандах, жаргахыг ажиглаарай
“Хүүхэдтэйгээ хамт зайлшгүй хийх 99 зүйл”-ийн  гуравдугаар зүйл болох “Та хүүхэдтэйгээ нар мандах, жаргахыг ажиглаарай” хэсгийг танд танилцуулж байна.
Хүүхдүүд яах ийхийн зуургүй л том болдог. Өдөр, сар, жил нисэх мэт өнгөрч, нүд ирмэхийн зуур л тэд насанд хүрсэн томчууд болчихдог. Тэгэхээр эргэн дурсагдах ул мөрөө үлдээсэн шинэ, содон үйл явдлыг өдөр бүр сэдэж байвал энэхүү гялс өнгөрдөг цаг хугацааг бага ч болов тоормослох мэт.
Та эхлээд зурагт, хуанли эсвэл интернэтээс амьдарч буй газар нутагт тань нар хэзээ мандаж, хэзээ жаргаж байгааг олж мэдээрэй.

Тэгээд боломжтой хэд хэдэн өдрийг товлоод, дараа нь аль нэг уул, дов толгод эсвэл гол, нуурын эрэг зэрэг байгалийн үзэсгэлэнтэй, гэхдээ нар сайн харагдахаар газрыг сонгоно. Ямар газар байх нь таны сонголтын асуудал.  Хүйтэн байж магадгүй тул нөмрөх бүтээлэг, мөн эвхдэг сандал эсвэл дэвсгэр, бага зэрэг идэх юм, харин ахиухан уух зүйл бэлтгэнэ.

 Дэлгэрэнгүй»

Та хүүхдээ анхааралтай сонсдог бил үү?

2012 оны 05-р сарын 04 Нийтэлсэн Бумтуяа
Та хүүхдээ анхааралтай сонсдог бил үү?
Хүүхдэд сонсож сурах чадварыг олгоно гэдэг их чухал зүйл. Бодоод үз дээ. . . Хүмүүс  хоорондоо ямар нэгэн зүйлийг яриагүй байсан ч, эсвэл  ном уншиж  байхдаа ч юм уу сонсох үйлийг хамтад нь байнга  хийж байдаг. Жишээлбэл: Хамт ажиллагсад, өөрийн гэр бүл, найзуудынхаа үгийг санаатай болон санаандгүйгээр сонсож байдаг. Мөн зурагт “сонсож”, дуу хөгжим, FM радио чагнана. Түүнчлэн бид өдөр бүр машин сигналдах, хүүхэд уйлах, нохой хуцах, богино долгионы зуух болон хөргөгчний ажиллах дууг сонсдог. Завтай цагтаа агаар салхинд гарч навчис сэрчигнэх, горхины хоржигнох дуун, шувуудын жиргээ зэрэг онгон байгалийн дуу чимээг сонсож тайвширдаг.
 Дэлгэрэнгүй»

Та өөрөө багш-6

2012 оны 05-р сарын 04 Нийтэлсэн Бумтуяа
Та өөрөө багш-6
Удахгүй хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг зуны амралт эхлэх гэж байна. Амралт дөхөж байгаа ч хүүхэд бүтэн жилийн туршид юу мэдэж, юу сурснаа бататгаж байх шаардлагатай. Тиймээс та гэртээ харихдаа  үүнийг хүү/охиндоо хэвлээд аваад очвол хүүхдэд тань хэрэгтэй дээ. Таны хүүхэд энэ хуудсан дээр байгаа дасгал ажлууд (нөхөж гүйцээх, оноож холбох, дугаарлах, эвлүүлэх, дүрсийг тоолох, будах  алдааг олох гэх мэт)-ыг бие дааж гүйцэтгэх болно.
 Дэлгэрэнгүй»

Манайд хүүхдэд зориулсан вэбсайт байна уу?

2012 оны 05-р сарын 04 Нийтэлсэн Бумтуяа
Манайд хүүхдэд зориулсан вэбсайт байна уу?
Бидний хүүхдүүд, ялангуяа төв суурин газрын хүүхдүүдэд интернэтийн хэрэглээ гудамжны хөдөлгөөнд оролцож байгаатай л адилхан өдөр тутмын хэрэглээ болж байна. Бид хүүхдээ замын хөдөлгөөнд оролцоход нь хамгаалж, зааж сургадагтай адил интернэтээс хамгаалж, мөн зохистой хэрэглээнд сургахад анхаарах шаардлагатай юм.
 Дэлгэрэнгүй»

Бага боловсролын сургалтын менежерийн тайлангийн бүтэц

2011-2012 оны хичээлийн жилийн тайланг дараах бүтцийн дагуу бичиж тавина.

1. Ерөнхий танилцуулга/ Бага боловсролын мэргэжлийн багшийн тоо, багшлах эрхтэй багшийн тоо хувь, зэрэгтэй багшийн тоо, хувь/ хамт олны зураг/

  1. Бага боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх талаар хийсэн ажил, 6 настай хүүхдийн сургуульд хамрагдалт, 7 настай хүүхдийн хамрагдалт /тоо, хувь/ хамрагдаж чадаагүй хүүхдийн талаарх мэдээлэл тоо, хувь, сургууль завсардсан суралцагчийн тоо, хэддүгээр ангиас завсардсан шалтгаан, өмнөх онтой харьцуулсан хувь
  2. Бага ангийн бүлэг дүүргэлт / анги тус бүрээр, намрын тоо- одоогийн тоог харьцуулсан байдал/ шилжилт хөдөлгөөн/
  3. Сургуулиас тухайн жилд бага боловсролтой холбоотойгоор дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилт, үр дүн
 Дэлгэрэнгүй»

Сэтгэх чадварын улсын олимпиадын бага ангийн 2-ын давааны сэдвүүдийг танилцуулж байна.

Энэ жилийн  Сэтгэх чадварын улсын олимпиадын бага ангийн 2-ын давааны сэдвүүдийг танилцуулж байна. Бага ангид I анги, II-III анги,  IV-V анги гэсэн 3 төрлөөр зохион байгуулагдлаа. Багш, сурагч, эцэг, эхчүүдэд энэхүү төрлөөр явагдсан олимпиадын сэдвүүдийг, зассан түлхүүрийн хамт толилуулж байна. Сэдвүүд

Төрөлжсөн олимпиадын бага ангийн багшийн сэдвүүд

2012 оны 05-р сарын 01 Нийтэлсэн Бумтуяа

Төрөлжсөн олимпиадын бага  ангийн  багшийн сэдвүүд

 Багш нарын хүсэлтээр "ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАД-2012"-ын бага ангийн багшийн  монгол хэл, монгол бичиг, математик, хүн байгаль хичээлийн сэдвүүдийг толилуулж байна. Та "БАГШИЙН СЭДВҮҮД"-ийг   татаж аваарай.

Төрөлжсөн олимпиадын 5-р ангийн сэдвүүд

2012 оны 05-р сарын 01 Нийтэлсэн Бумтуяа

Төрөлжсөн олимпиадын 5-р ангийн сэдвүүд

2011-2012 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан "ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАД-2012"-ын 5-р ангийн монгол хэл, математик, хүн байгаль хичээлийн сэдвүүдийг толилуулж байна. Та энд дараад сэдвүүдийг татаж авна уу. 

1-р ангийн монгол хэлний хичээлээр хөндлөнгийн үнэлгээг хийлээ.

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үнэлгээ өгөх, монгол хэлний хичээлийн стандартын хэрэгжилтийн түвшинг тогтоох, суралцагчдын чадварыг үнэлэх зорилгоор 2012 оны 4-р сарын 25-ны өдөр ЕБ-ын 25 сургуулийн 47 бүлгээс монгол хэлний хичээлээр хөндлөнгийн үнэлгээг хийлээ. Та бүхэн үнэлгээг энд дараад татаж аваарай.

Дорнод аймгийн ЕБС-ийн 5-р ангиудад 3 хичээлээр хөндлөнгийн үнэлгээг хийлээ.

Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад үнэлгээ өгөх, математик, монгол хэл, англи хэлний хичээлийн стандартын хэрэгжилтийн түвшинг тогтоох, суралцагчдын чадварыг үнэлэх, дүнд анализ шинжилгээ хийх зорилгоор 2012 оны 4-р сарын 17-18-ны өдөр хөндлөнгийн үнэлгээг хийлээ. Та бүхэн 3 хичээлийн үнэлгээг татаж авна уу.

Дорнод аймгийн ЕБС-ийн 5-р ангийн багш нарын “Хамтран суралцъя” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагаанаас

Бага боловсролын багш нарын нэгдсэн ЗАН-ийн ажлыг “Бага ангийн сургалтын хөтөлбөрийг Кембриджийн олон улсын сургалтын хөтөлбөртэй уялдуулсан шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн бэлтгэл туршилтын арга зүйг бусдад ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх” зорилгоор ЕБС-ийн 5-р ангийн багш нарын хүрээнд 4-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү өдөрлөгөөрөө:
 Дэлгэрэнгүй»

Шведийн сургуулийн тохижилт

2012 оны 04-р сарын 19 Нийтэлсэн Бумтуяа
Шведийн сургуулийн тохижилт
Vittra Telefonplan сургуулийн сурагчид азтай юм! Стокгольм хотод байх шведын үнэгүй сургуулийн үндсэн үзэл баримтлал нь "биеийн  физик хөдөлгөөн - сургуулийн сургалтын үндсэн багаж" гэсэн үзэл юм байна.

Энэ гайхалтай гэгээлэг өрөөнүүдийг архитекторч Bosch Rosan хийсэн бөгөөд багш нарт сурагчдын сэтгэлийн тогтворгүй байдал, хөдөлгөөнийг хөөр баяртай байдлаар удирдах боломжийг олгож байгаа юм байна. Сурагчид энд хүссэн газартаа сууж хичээлээ судалдаг ажээ.
 Дэлгэрэнгүй»

Хамран сургах тойргийг шинэчлэн тогтоолоо.

БСГ-аас Хэрлэн сумын ЕБС-ийн ерөнхий менежерүүдтэй ярилцаж хамран сургах тойргийг шинэчлэн тогтоолоо. Үүнд: Дэлгэрэнгүй»

СУРГАЛТЫН ШИЛДЭГ ЦАХИМ ХӨТӨЛБӨРИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ 10-ЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

2011-2012 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан 3-р ангийн Хүн орчин хичээлийн "План зураг" сэдвээр цахим хөтөлбөрийн уралдааныг зохион байгуулсан билээ. Та бүхэнд  цахим хөтөлбөрийн уралдааны шилдэг 10-т шалгарсан баг хамт олныг танилцуулж байна. Та энд дараад татаж үзээрэй.

 Саналаа ирүүлнэ үү

Боловсролын баримт бичгийн журмын төслийг танилцуулж байна. Та бүхэн төсөлд оруулах саналаа 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр БСГ-ын монгол хэлний мэргэжилтэн Б.Эрдэнэтуяагийн буюу b.tuya_74@yahoo.com хаягаар ирүүлнэ үү. Төсөл, үргэлжлэл

ХБНГУ-д цэцэрлэгийн багшийг хэрхэн бэлтгэдэг вэ?

2012 оны 04-р сарын 16 Нийтэлсэн Бумтуяа
ХБНГУ-д цэцэрлэгийн багшийг хэрхэн бэлтгэдэг вэ?
Бид ХБНГУ-ын Нүернберг хотод болсон олон улсын 46 дахь удаагийн тоглоомын үзэсгэлэнд оролцох явцдаа тус улсад цэцэрлэгийн багшийг хэрхэн бэлтгэдэг талаар сонсож дуулсан, судалснаа уншигчидтайгаа хуваалцаж байна. ХБНГУ нь 16 холбооны улстай (муж улс), холбооны улс тус бүр боловсролынхоо асуудлыг өөрсдөө шийддэг. Тэгэхээр холбооны улс бүр дор бүрдээ цэцэрлэгийн багшаа бэлтгэдэг, өөрөөр хэлбэл багш бэлтгэж буй ажлын арга, хэлбэр нь 16 өөр өнгө төрхтэй гэж хэлж болно. Энд Бавар болон Захсений холбооны улсад цэцэрлэгийн багшийг хэрхэн бэлтгэдэг талаар авч үзлээ.
 Дэлгэрэнгүй»

“Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” үзэл баримтлал

2012 оны 04-р сарын 16 Нийтэлсэн Бумтуяа
“Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” үзэл баримтлал
Бид өмнө нь вэбсайтдаа Фриедрих Фребел, Мариа Монтессори, Сэлестан Фрэнэ, Вальдорф, Рижжиогийн сурган хүмүүжүүлэх ухааны онол, үзэл баримтлалуудыг орчуулан нийтэлсэн  билээ. Эдгээрээс цэцэрлэгийн багш нар төдийгүй бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд бага насны хүүхэд гэгч хэн болох, бид тэдэнд хэрхэн хандах, яаж хөгжүүлж хүмүүжүүлэх ёстой вэ гэсэн тулгуур ойлголт авч, түүнийг чиг зүгээ болгон ажиллах боломжтой юм. Эдгээрийн үргэлжлэл болгон ХБНГУ-д 1970-аад оноос зарим холбооны улсын цэцэрлэгүүд баримтлан ажиллаж ирсэн “Нөхцөл байдалд тулгуурлан ажиллах” үзэл баримтлалыг танилцуулж байна. 
 Дэлгэрэнгүй»

Хүүхэд тань юмыг яаж тогтоож байна?

2012 оны 04-р сарын 16 Нийтэлсэн Бумтуяа
Хүүхэд тань юмыг яаж тогтоож байна?
Хүүхдэд таван мэдрэхүй (харах, сонсох, хүртэж мэдрэх/голдуу гараараа, амтлах, үнэрлэх) заяаж, хорвоо ертөнцтэй танилцах, ойлгоход зориулагдсан байдаг. Бүх мэдрэхүй нь оролцож байж сурч мэдвэл тэдэнд хамгийн өгөөжтэй нь. Гэхдээ зарим хүүхэд харснаа амархан тогтоож байхад, зарим нь сонссоноо эсвэл хөдөлж хийж байж илүү тогтоодог.
 Дэлгэрэнгүй»
1 дүгээр ангийнханд зориулсан гэрийн даалгаврын хувилбарууд

1. Эгшиг үсэг нөхөж үг үүсгээрэй.
               с . м . р       б . р . .      н . м . р       
               х . в . р      . л . м       л . . в . н  
  2. Үсгүүдийг зөв байрлуулж үг үүсгээрэй.
    хбө,   адма,   лог,    үсү,   ушвуу,    өрнмө,    црэвэ,    ханайс,  чгэ,  
    ха, лухаун,    заруг,   ашйбин,   уураал,   аамулд,   шгаарам 
  3. Үгсийг зөв байрлуулж өгүүлбэр бүтээгээрэй.
          (горхи урсав Гол )
          ( норов бороонд Би )
           ( Зурам ичдэг өвөл )

 Дэлгэрэнгүй»

''Ардын багш Д. Чойжилсүрэнгийн нэрэмжит, монгол бичгийн улсын уралдаан''-ы удирдамж

Уралдааны зорилго: Монгол бичгийн үндэсний хөтөлбөр II-ийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, үндэсний утга, соёлын нандин өв болсон монгол бичгийг хойч үед өвлүүлэх, иргэдийн монгол бичгээ сурч эзэмших идэвхийг дэмжих, монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлэх зорилгоор "Ардын багш Д. Чойжилсүрэнгийн нэрэмжит, монгол бичгийн улсын уралдаан"-ыг уламжлал болгон зохиодог болсон билээ. Сэдэв: "Би үндэснийхээ монгол бичгийг мэднэ". Эссэг мэргэжилтэн Б.Эрдэнэтуяад 2012 оны 4-р сарын 25-нд авчирч өгнө үү.

                                            Мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа

 Дэлгэрэнгүй»

СУРГАЛТЫН ШИЛДЭГ ЦАХИМ ХӨТӨЛБӨРИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА.

Сургалтын талаар баримтлах нээлттэй хөтөлбөрийн бодлого хэрэгжүүлэх, “Нэгж хичээлийн чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх” зорилгын хүрээнд  сургалтын хөтөлбөрийг чанаржуулах, цахим хичээлийн сан баяжуулах зорилгоор бага боловсролын багш нарын дунд III ангийн “План зураг” сэдвээр зарласан цахим хөтөлбөрийн уралдааны II шатны шалгаруулалтыг 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дүгнэлээ. Энэхүү цахим хөтөлбөрийн уралдаанд Дорнод аймгийн ЕБ-ын сургуулиас шалгарсан 10 сургуулийн цахим хөтөлбөрийг хэлэлцүүллээ. Цахим хөтөлбөрийн уралдааныг БСГ-ын мэргэжилтэн Ж.Бумтуяа, Дорнод дээд сургуулийн математик, бизнесийн тэнхмийн эрхлэгч Б.Лхагвасүрэн, сурган заах арга зүйн тэнхмийн дидактикийн багш Т.Гэрэлцэцэг нар шүүн явууллаа.
 Дэлгэрэнгүй»

Кембрижийн стандартад баримжаалсан бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, сургалтын шинэчилсэн хөтөлбөр, арга зүй" сэдэвт  сургалт боллоо.

2012 оны 4-р сарын 5-8-ны өдрүүдэд БСШУЯ-ны харъяа  "Шинэ эрин" лабортори сургууль дээр Кембрижийн стандартад баримжаалсан бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлого, сургалтын шинэчилсэн хөтөлбөр, арга зүй" сэдэвт  сургалт боллоо. Сургалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн боловсрол соёлын газрын  дарга, ахлах мэргэжилтэн болон хими, физик, биологи, математик, англи  хэл, бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа. Сургалтын талаарх мэдээллийг цуврал байдлаар тавьж байна. Мэдээлэл-1, Мэдээлэл-2, Мэдээлэл-3