2010 оны 11 сарын 11-ний өдрийн “Арга зүйн зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэв.
"ЦАХИМ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР”-ИЙН
УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Зорилго: ЕБС-ийн сургалтын талаар
баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, “Нэгж хичээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх” зорилгын
хүрээнд сургалтын хөтөлбөрийг чанаржуулах, багш нарын бүтээлч сэтгэлгээг
хөгжүүлэх, мэдээлэл харилцааны технологийг эзэмшиж, хэрэглээ болгох,
бусдад түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Хамрах
хүрээ: Дорнод аймгийн
ЕБС-ийн бага ангийн багш нар
Хичээл,
анги: ЕБС-ийн 3 дугаар ангийн “Дүрслэх урлаг-технологи”
Сэдэв: Тэгш ба тэгш бус хэм
Хугацаа: 2011 оны 03 дугаар сарын 5-ны өдөр
цаасаар болон электрон хэлбэрээр ирүүлэх
Шалгаруулах
үзүүлэлт:
2010-2011
оны хичээлийн жилд туршиж хэрэгжүүлэн, үр дүнг тооцсон “Цахим”
хөтөлбөр байна. Хөтөлбөрийг Боловсрол Соёлын Газрын арга зүйн
зөвлөл дүгнэнэ. Хөтөлбөрийн цагийн багтаамж 4 цаг байна. Үзүүлэлт
нь 3 хэсэгтэй. Үүнд:
Нэг:Ерөнхий үндэслэл
1.
Хөтөлбөрийн хэрэгцээ
2.Хөтөлбөрийн
хамрах хүрээ
3.Хөтөлбөрийн
зорилго, зорилт
4.Хүлээгдэж
байгаа үр дүн
5.Агуулга/
мэдлэг, чадвар, хэрэглээ/
6.Хэрэгжүүлсэн
арга зүй/ цагийн төлөвлөлт, нэгж хичээлийн үе шат, ээлжит хичээл бүрийн зохион
байгуулалт/
7.Суралцагчийн
эзэмшсэн мэдлэг, чадварыг илрүүлэх шалгуур үзүүлэлт, даалгавар/ 2-3
хувилбартай/
8.Хэрэглэгдэхүүн/
ТӨМ, биет хэрэглэгдэхүүнийг бодитоор хавсаргаж болно./
9.Үр
дүн
10.Дүгнэлт
Хоёр:Технологи
1.Бүтэц
2.Агууламж
3.Холбоос/ вэб загвар/
4.Загвар дизайн / зураг график, өнгө, сонголт/
5.Үнэлгээний загварчлал/ тест сонголт/
6.Multimedia- программ хангамж ашиглалт / Audio, Video/
Гурав:Илтгэх чадвар
1.Агуулгыг оновчтой илэрхийлэх чадвар
2.Илтгэх чадвар
3.Дэвшүүлж буй шинэ санаа
4.Хөтөлбөрийг туршиж
хэрэгжүүлсэн байдал, түүний үр дүн, дүгнэлт
5 Илтгэх хугацаа
Дүгнэх журам: Үзүүлэлт бүрийг 0-5 оноогоор дүгнэнэ. Сургууль бүрээс
ирсэн хөтөлбөртэй танилцан, шалгуурын 1,2-р хэсгийн дагуу дүгнэн, дараагийн шатанд
10 хөтөлбөрийг шалгаруулна. Шалгарсан цахим
хөтөлбөрийг 3-р хэсгийн шалгуурын дагуу 1 багш төлөөлөн илтгэнэ. Нэгжийн
хөтөлбөрийг Боловсрол, Соёлын Газар электрон сан болгож, нийтийн
хүртээл болгоно.
Жич: Хугацаа хоцорсон хөтөлбөрийг
хүлээн авахгүй.
Лавлах
утас: 99588832, 93066080